Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Билэгтийн хүүг онц хэрцгийгээр хөнөөжээ

Энэ сарын 20-ны өдөр ЧД-ийн нутаг дэвсгэр, Яргайтын Богины амны зусланд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлага 21-ны өглөө тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагыг Богины амны зусланд намаржиж буй хоёр хөгшин өгсөн аж. Тэдний гадна үл таних машин ирж зогсон, нэг хоног болсон ч асаалттай хэрнээ байрнаасаа хөдлөөгүй тул ийнхүү дуудлага өгсөн байна.


Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгтийн ганц хүү Б.Пүрэвдаш байсан нь тогтоогджээ. Түүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд машинд нь оруулан автомашиных нь янданд шланк углан үзүүрийг нь цонхоор оруулан орхисон байсан аж. Угаартсан байж болзошгүй гэх таамгийг төрүүлэхээр орхисон ч биед нь учирсан гэмтлээс харахад гадны нөлөөтэй амиа алдсан гэж албаныхан үзэж байгаа гэнэ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

 Б.Пүрэвдаш нь одоогоос хэдэн жилийн өмнө Токиогийн нэгэн их сургуульд зочид буудлын менежмент чиглэлээр суралцаж байжээ. Тодорхой шалтгааны улмаас тэрээр сургуулиа дүүргэж чадалгүй нутагтаа ирсэн байна. Ингээд тэрээр хэд хэдэн газар боломжийн албан тушаал хашиж байсан гэдэг. Гэвч түүний талаар зарим нэг таагүй мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан юм.

Б.Чимэг
ЭХ СУРВАЛЖ: http://www.zaluu.com/read/15ge85aa

0 Сэтгэгдэл
yaltan Enh bayariin os honzon baina shuu dee?
Хамгийн их уншсан