Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мартагдашгүй” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Монголын поп урлагийн нэгэн үеийн түүхийн эзэд болох эрэгтэй таван хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 9-нд болох билээ. Монголын анхны BOYBAND болох “Сүнс” хамтлагаас эхлээд “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” гэсэн таван хамтлаг нэгэн тайзнаа гарах болсон нь үзэгч, сонсогчдын хүлээлтийг үүсгээд байгаа. Тэгвэл тус тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна. Гадуур уг тоглолтын тасалбар 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна гэсэн ташаа мэдээлэл гарах болсон. “UB Palace”-д ганцхан удаа болох “Мартагдашгүй” тоглолтын тасалбарын үнэ 40 мянга, 80 мянга гэсэн хоёр л сонголттой. Тасалбараа easytikcet.mn сайтаас захиалж авахаас гадна 1900-1188 утсаар захиалж, үнэгүй хүргүүлж болох нь. Мөн HiFi-ийн салбаруудаар худалдаалагдаж байгаа юм билээ.  
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан