Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дужуан” хар салхи хоёр хүний амийг авч одлоо

Тайваний арлыг бүхэлд нь хамран, дайран өнгөрсөн далайн хар шуурга замдаа таарсан бүгдийг сүйтгэж явна. Тайвань улсын хэмжээнд хоёр хүн амиа алдсан бөгөөд 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Албаныхан Тайваньд 300 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлэл дамжуулсан бол арлын зүүн эрэгт хамгийн том хохирол учруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Цагт 246 км хурдтай байсан Дужуан хар салхи зөвхөн шөнө аймшигтай хурдтай болж байсан нь тогтоогдсон юм. Харин өдрийн цагаар арай л тайван байсан байна. газарт байсан мод, замын хашлага зэргийг агаарт хөөргөж, аймшигт үзэгдэл ээлж дараалан болсоор байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Тайваний төв онцгой байдлыг газраас 324 хүн бэртсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа талаар уламжилжээ. Одоо хар салхи хаашаа чиглэхийг цаг уур судлаачид таамаглаж чадахгүй байгаа ч жилийн энэ улиралд хар салхи ихээр үүсдэг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан