Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлгэн суултын 60 хувийг хөнгөлнө гэнэ

“Улаанбаатар смарт карт” компаниас 440 мянган смарт картыг нийслэлийн хэмжээнд борлуулсан гэж мэдээлсэн. Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор автобуснуудыг богино эргэлттэй болгож, дамжин суултыг үнэгүй болгоно хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд богино эргэлтээс болж хоёр дамжихдаа 1000 төгрөг төлж буй.
Тэгвэл “Улаанбаатар смарт карт” компаниас сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих үнийн 60 хувийг хөнгөлөх саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ. Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ. Тодруулбал, маргааш болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа сэлгэн суултын төлбөрийг 100 хувь чөлөөлөх үү, эсвэл 60 хувь хөнгөлөх үү, зорчигчид хэзээнээс эхлэн хөнгөлөлт эдлэх нь тодорхой болно.
Оюутнуудын тухайд бол нэг сарын ажлын 22 хоногт өдөрт хоёр удаа зорчино. Хөнгөлөлтийн картыг 3600 төгрөгөөр тухайн сургуулийнхаа, сургалтын алба, оюутны холбоогоор дамжуулан авч эхэлсэн байна. Харин цаашид хөнгөлөлтийн картаа нэг сард, нэг удаа сунгуулах зарчмаар явах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан