Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганаа, Мээдээ хоёрын халз тулаан үргэлжилсээр

“Камертон” хамтла­гийн ахлагч Д.Болдыг “ULAANBAATAR FITNESS”-д хичээллэдэг гэд­­­гийг түүний фэнүүд нь андахгүй. Тэгвэл тус хамтлагийн Ганаа, Мээ­дээ хоёр ч гэсэн бие бялдартаа анхаарал хандуулахаар болж тус төвд хичээллэж эхэлжээ. Ингэхдээ хоорондоо сарын хугацаанд хэн нь түрүүлж арван кг хасахаа үзэхээр “Өөхийг хашраая” нэртэй илүүдэл жингээсээ салах ширүүн халз тулаанд нэг нэгийгээ дуудсан байна. Сая сая төгрөгийн бооцоо тавьсан болохоор хэн нь илүү их жин хаясан нь хоёр сая төгрөгийн эзэн болох гэнэ.

Хэрвээ сарын дараа хүссэн жингээ хасч чадахгүй бол бооцооны мөнгөө тус фитнесс төвд хандивлахаа амал­сан байна. Харин энэ талаар сонссон фэнүүд нь тэдний хэн нь түрүү­лэх талаар бяцхан хэлэл­цүүлэг өрнүүлж хоорондоо бооцоо хүр­тэл тавьж амжсан бол зарим нь “Шинжлэх ухааны үүднээс өөхний эс их байх тусам жин хасах оролдлого хийхээр өөхний эсүүд тархинд дохио өгч, өлсөлтийн төвийг идэвхжүүлдэг. Хэр шаргуу хасах гэж орол­доно, тэр чинээгээр өлсөнө. Улмаар сэтгэл зүйн хувьд өлсөлтөө дийлж болих цагт өмнө нь иддэгээсээ их иднэ. Тэгэ­хээр ийм жинтэй хүн нэг сарын дотор 10 кг жин хасч чадахгүй” зэр­гээр Л.Ган-Эрдэнэд сэтгэл зүйн цохилт хүртэл өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан