Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУ.Батболд: АН санал зөрөлдсөний улмаас ажлын хэсгээс гарсан

Б.ШИРНЭН

УИХ-ын гишүүн Су.Батболдоос УИХ-ын Сонгуулийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар тодрууллаа.

-УИХ-ын дарга З.Энх­бол­­дын захирамжаар байгуул­­­сан УИХ-ын Сон­гуу­лийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ямар үзэл ба­римтлалтай ажиллаж байгаа юм бэ?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэж байгаа ч  одоогоор ажлын хэсэг санал нэгдэж, тохиролцоонд хүрч чадаа­гүй байна. Өөрөөр хэлбэл, бидний дэвшүүлж байгаа найман асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн үг. Ингээд үл ойлголцлоос болж ажлын хэсгийн ажлын явц үндсэндээ зогсч, цааш үргэлжилж чадахгүй байгаа.
Тиймээс бид өөрсдийн дэвшүүлж байгаа асуудлаа түргэтгэхийн тулд С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нарын гишүүн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өөрсдийн бэлтгэсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.

-Үндсэн ажлын хэсэг нэмэлт, өөрчлөлтөө УИХ-д оруулж ирвэл яах вэ?
-Ялгаагүй, хоёуланг нь зэрэгцээд хэлэлцээд явах ёстой гэж бодож байна.

-Танай намаас санаа­чилсан “Үндэсний зөвшил­цөл” уулзалтаас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулсан нь УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн үзэл санаатай зөрчилдөж байгаа гэж ойлгох нь зөв үү. Мөн АН-ын төлөөлөл яагаад оролцоогүй юм бэ?
-“Үндэсний зөвшилцөл”-ийн ажлын хэсэгт АН орсон уг нь. Гэвч, дундаас нь гарсан.

-Яагаад гарсан юм?
-Зарим нэг асуудал дээр зарчмын зөрүүтэй санал байна гэж бид үзсэн.

-Тухайлбал, ямар асуу­дал дээр санал зөрөлд­сөн бэ?
-Жишээлбэл, гар тоол­логын асуудал бий. Бид санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн саналын хуудсыг гараар тоолж байгаа процессыг хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэ­дээл­лийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохи­цуулалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Түүнээс гадна, сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлэх бус тухайн торйогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулах гэсэн хоёр асуудал дээр нэлээн том зарчмын зөрүүтэй байгаа.

-Танай намаас дэвшүүл­сэн найман асуудал Үндсэн хуулийн зарчимд захирагдсан гэж байна. Тэгвэл Үндсэн хуульд шууд сонгох, сонгогдох талаар үг, өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын зургаа дахь удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, жагсаалтаар гишүүн болсон нь Үндсэн хууль зөрчсөн гэх шүүмжлэл одоо ч гэсэн бий.
-Үндсэн хуулийн маргаан байхгүй гэж үзэж байгаа. 2012 оны УИХ-ын Сонгуулийн хуулийг батлахад энэ асуудлаар маргаан үүсээд шийдвэр гарсан байдаг. Тиймээс шууд сонгох болоод сонгогдох эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Холимог тогтолцоо бол сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны сайн, муу талыг зэрэгцүүлж авч явдаг. Мөн “Үндэсний зөвшилцөл” уулзалтаар холимог тогтолцоо нь манай нөхцөлд тохирно гэж үзсэн.
Тиймээс бид энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна гэж ойлгож болно.

-Тэгвэл харьцааг нь хэд байх ёстой гэж үзсэн бэ?
-48:28 гэсэн тоогоо барих нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй бол тойрог дахин хуваахад маш их маргаан гарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан