Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чоно хөрвөс (urticaria)

Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм. Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь нь чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж  болох боловч ,залуу насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Чонон хөрвөс өвчний архаг хэлбэр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

Шалтгаан ба эмгэг жам

Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар,9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.Харин архаг чонон хөрвөсийн үед HLA DR48,HLA-DRB453,HLA-DQ8 зэрэг антигенууд ихэссэн байдаг.Эдгээр өөрчлөлтийн ёуурин дээр физикийн хүчин зүйлүүд, стресс эм ба химийн бодисуудын нөлөөгөөр үрэвсэл явагддаг. Уг өвчний эмгэг жам IgE-ээс гадна тарган эс чухал нөлөөтэй.Төрөл бүрийн  судасны хемотаксис хүчин зүйлүүд,фермент,цитокины нөлөөгөөр тарган эс идэвхиждэг. Тарган эс идэвхижснээс түүний мөхлөггүйжилт явагдаж,түүнээс гистамин болон бусад биологийн идэвхит бодис ялгарна. Гистамины рецептор цочроход арьсны судаснууд өөрчлөгдөнө. Тарган эсээс гадна хавсаргын идэвхижил,арахидоны солилцооны хямрал нь өвчний эмгэг жамд нөлөөлнө. Эдгээр нь зөвтхөн арьс төдийгүй бусад эрхтэн тогтолцоог хамарч болно.

Ангилал
Шалтгаан ба эмгэг жамаар нь дархлалын болон дархлалын бус замаар үүссэн чонон хөрвөс гэнэ.Эмгэг жамд оролцож буй гол механизмаар нь хавсаргаар,тарган эсээр нөхцөлдсөн,арахидоны солилцоо алдагдснаас үүссэн чонон хөрвөс буюу квинкийн хурц хаван гэж ангилна. Мөн даралтын, чичиргээний, хүйтний, нарны, холинерг, адренерг, дулааны, дасгалтай холбоотой, анафилаксийн, усны, хавьтлын, аутоиммуны, идиопатик чонон хөрвөс гэж ангилна. Гэр бүлийн гишүүд нь гуурсан хоолойн багтраа, ринит, экземээр өвчилж байсан гэсэн хүмүүсийн чонон хөрвөс тохиолдох нь элбэг. Арьсан дээр тогтмол даралт үйлчилснээр 0,5-6 цагийн дараа өнгөтэй арьсны гүн хэсэгт өвдөлттэй хаван үүсдэг. Үүнийг даралтын улмаас үүссэн чонон хөрвөс гэнэ. Ийм өвчтөнд халуурах, үе мөчөөр өвдөх, улаан эсийн тунах хурд ихсэх, лейкоцит ихсэх шинжүүд хавсарна.

Эмнэлзүй
Чоно хөрвөсийн үед арьснаас дээш өргөгдсөн, хязгаарлагдмал, ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүснэ. Энэ үед үүссэн тууралтууд нь  маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог. Туурлтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, 24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ. Үрэвсэл, уруул, хэл, зөөлөн тагнайн сал стыг хамарч болно. Харин амьсгалын зам,залгиур хоолойн салтстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган, амьсгал боогдоход хүрнэ. Хурц чонон хөрвөсийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хурц хаван юм. Энэ үед цайвар хаьан голдуу нүүрэнд, мөчдийн нэг хэсэгт гарч, загатналүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ. Харин бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа  олон удаа давтан гарна. Эдгээр  дахилтууд нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилбэл хурц, түүнээс удаан үргэлжилвэл архаг чонон хөрвөс гэнэ. Толгой өвдөх нойрмоглох,дотор муухайрах,гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд юм.

Эмчилгээ
Шалтгааны эсрэг эмчилгээг хийнэ. Гистамины эсрэг бэлдмэлүүдийн хэрэглэнэ. Эхлээд нэг бэлдмэлийг бага  тунгаар хэрэглэн, цаашид тунг ихэсгэж болно. Бусад эмчилгээнд доксепин, тербутамин, циклоспорин, плазмаферез, преднизон, эпинефрин, даназол зэрэг орно.

0 Сэтгэгдэл
yag yunaas bolj garch buig ilruuldeg gazar manaid bn uu? suuliin 5 jil yadarch bn aa ene uvchnuus, yunaas bolood bgaa ni todorhoilohiin argagui, hool huns, unerten geed l ...
Миний хайртайг дүүг зовоож байгаа өвчин дөө. Загатнаад маачихлаар тэр ором нь товойж ирээд улаан болчихдог. Урт улаан гүвдрүү болчихдог шд. Яаж эдгээдэг билээ дээ!
ЭНЭ ӨВЧНИЙГ ЭДГЭЭХ АРГА БДАГ БОЛОВУУ
Ymar oilgomjgui ym bichdeg ym be !
Хамгийн их уншсан