Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь дараах багцуудад зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

* 1а магистраль, Сэргээн засах клиникийн салаа 2ф250-200мм-ийн голчтой 430 хос метр дулааны шугамыг 2ф300мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх, НС-9-өөс           П-16-ын хооронд шинээр 1ф500 мм голчтой холбоос шугам татаж схемийн өөрчлөлт хийх ажлын зураг, төсөв

* 8в,г магистраль, Тк-844 дүгээр цэгээс Тк-824 дүгээр цэг хүртэл 2ф400-500мм голчтой 1800 хос метр дулааны шугамыг 2ф600мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын зураг, төсөв

* 9г магистраль, Тк-32 дугаар цэгээс ДЦС-2-ын арын Тк-10 дугаар цэг хүртэлх 2ф400мм голчтой суваггүй тавигдсан 900 хос метр дулааны шугамыг сувагт оруулан 2ф500 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын зураг, төсөв

* Улаанбаатар дулааны сүлжээний гидравлик горим тооцооны зарим анхдагч өгөгдлүүдийг туршилтаар тогтоох

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКомпанийн байр 313 тоот,
Инженерийн алба, худалдан авалт хариуцсан
мэргэжилтэн Ц.Оюунчимэг,                        

утас: 75753047-207,

факс: 342397

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан