Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны үнэ буурсан ч худалдан авах хүсэлгүй байна

Дэлхийн ашигт малтмалын зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа энэ үед улс орнуудын худалдан авах чадамж ч унасан нь борлуулалтаас илт мэдрэгдэх болжээ. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой гэж зарим ажиглагч тайлбарлаж буй. Нөгөө талаар Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөн, лалын дайчдын үймээн самуунтай ч холбоотой хэмээн бизнесийнхэн үзэж байна. Газрын тосны үнэ буурах болсон шалтгаан нь олон. Цаашид үнэ өсөх тухай таамаглал ч алга. Гэтэл энэ үед дэлхий дээр газрын тосыг хямд үнээр их хэмжээгээр авах боломжтой улс оронг нэрлэ гэвэл БНХАУ гэж дуу нэгтэй хэлнэ.

АНУ-аас бусад улс орон газрын тосыг хямд байгаа дээр нь авах хүсэл байгаа ч мөнгөгүйд гол учир бий гэдгийг дэлхийн түүхий газрын тос олборлогчид батлана. Тиймээс л мөнгөтэй бас багтаамжтай улс бол БНХАУ гэж ажиглагчид үзэх болсон. БНХАУ-ын  хувьд АНУ хямд үнэтэй хууль бус газрын тосыг бүгдийг нь худалдан авч буйд санаа зовж байгаа гэх.

Ямартаа ч дэлхий 2030 он хүртэл газрын тосоор бүхий л хэрэглээгээ хангана гэдгийг эрдэмтэд тогтоосон. Магадгүй 2030 оноос хойш цахилгаан хэрэгсэл хүмүүсийн олон хэрэг­­цээг хангах байх. Харин тэр болтол ашиглах газрын тос­ны олон жилийн нөөцөө бүр­дүүлэхэд одоогийн хямд үнэ бол таатай боломж гэдэг нь тодорхой. Сүүлийн гурван сарын хугацаанд газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдаагүй бөгөөд АНУ-ын зах зээл дээр ч байнга унах болсон. Тэгвэл БНХАУ газрын тосны салбарт хөрөнгө оруулж чадахгүй байгаад олборлогчид санаа зовниж буй. Дэлхий дээрх газрын тос хэрэглэгч хоёр дахь том орон болох өмнөд хөрш хангалттай худалдан авалт хийж чадахгүй байгаа нь газрын тосны салбарыг, хөрөн­гө оруулагч нарын хувьцааг эрсдэлд оруулж буй талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Дэлхийн зах зээл дээр Техасын интермедиат  маркийн газрын тос нэг баррель нь 50,03 ам.доллар, брент марк нь 53,04 ам.доллараар зарагдаж байна. АНУ-ын дотоодын газрын тос олборлогч компаниуд энэ сарын 9-өөс хойш үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь газрын тосны боловсруулалт багасч, зах зээл дээр шатахууны үнэ улам өсөх эрсдэл дагуулж байгаа бололтой. Уг нь, дэлхий дээр хэвийн үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниудын шатахууны үнэ буурах үзүүлэлт ажиглагдсан ч АНУ-ын ам.доллартай харьцах ханш хэлбэлзсэн нь таагүй байдал үүсгээд буй.

Газрын тосны  үнэ, эрэлттэй холбоотой эдгээр асуудлууд БНХАУ-ын эдийн засагт ч нөлөөлж буй мэдээллийн агентлагууд нь онцолж байна. Газрын тосоор БНХАУ-ын хүчтэй эдийн засгийг саармагжуулж байгаа нь АНУ-ын тоглолтын нэг хэсэг гэдгийг Бээжин мэдээлсэн.

Хэрэв БНХАУ яг өнөөдөр байгаа бүхий л боломж бололцоогоо шавхан хямд газрын тос худалдан авах юм бол ойрын жилүүдэд эдийн засгийн байдал хүндэрч, урсгал зардал нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин багасана гэдгийг мэргэжилтнүүд онцол­лоо. ОУВС-гийн судлаа­чид ам.долларын ханшийг тогт­вор­­той барих гэсэн АНУ-ын улс төрийн тоглолт газрын тосны бизнест ч буй гэдгийг анхааруулж байна. Дэлхийн газрын тосны үнийн хувьд 2014 онд нэг баррель газрын тос 107 ам.доллараас 50 болтлоо буурсан. Гэхдээ 50 ам.доллар гэдэг нь өсөлттэй үзүүлэлт. Жилийн дотор 107-оос 43 болтол хоёр дахин буурч байсан тохиолдол нэг биш. Түүхэндээ 1970, 1985, 1998, 2010 болон 2014 онд дэлхий дээр газрын тосны үнэ аймшигтай огцом буурсан баримт бий.

Хачирхалтай нь, 1985 оны газрын тосны үнийн уналтын өмнө Аляск, Хойд тэнгис, Мексик зэрэгт газрын тосны үйлдвэрлэл огцом нэмэгдэж, түүхий тосны эрэлт огцом нэмэгдэж байсан. Үүнийг дагаад биотүлш шинэ эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, газрын тосны үнэ бага зэрэг дээшилсэн түүхтэй. Мөн газрын тос олборлогч орнуудын нэгдэл болох ОПЕК байгуулагдан улс орнууд хууль бус түүхий нефть худалдаалахаа зогсоосон.. Товчхондоо 1985 оноос хойш газрын тосны үнэ өсөхгүй 20 жил болсон бодит жишээ бий. Тиймээс өнөөгийн газрын тосны үнийн бууралт юуг зөгнөв, ойрын жилүүдэд хямд үнээ хадгалах болов уу.
Энэ жилийн хувьд нэг баррель газрын тосны үнэ 53 ам.доллар буюу тонн тутамд 400 ам.долларын үнээр зах зээл дээр худалдаалагдаж байгаа юм. Олон салбар өндөр технологи ашиглан газрын түүхий тосны хэрэглээнээс татгалзаж байгаа бөгөөд цахилгаан энэ бүхнийг орлох болов. Эрчим хүчийг удаан барих шинэ технологи дээр эрдэмтэд зогсолтгүй ажиллаж, үүний ачаар газрын тосны дайн, бослого, хүчирхийллийг таслан зогсооно гэдэгт санал нэгдсээр байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан