Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын аваргад орох 18 баг тодорлоо

Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж буй 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Ирэх онд Франц улсад болох уг тэмцээнд 24 баг оролцох эрхтэйгээс одоогоор 18 нь шалгараад байна. Тодруулбал, Польш, Герман, Албани, Румин, ОХУ, Словак, Бельги, Англи, Испани, Уэйльс, Испани, Австри, Португаль, Умард Ирланд, Швейцарь, Итали, Чех, Франц улсууд эрхээ авчээ. Энэ удаагийн Европын аваргын урьдчилсан шатанд Английн шигшээ баг арван тоглолт хийж нэг ч хожигдолгүй 30 оноо цуглуулснаар 100 хувийн амжилт үзүүлсэн. Энэ нь урьдчилсан шатны тоглолтод нэг ч хожигдол хүлээлгүй эрх авсан зургаа дахь тохиолдол аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан