Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БАРИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 8355 м2 газарт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга барих төсөл сонгон шалгаруулалтыг 2015 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зарлаж байна.

Байршил:

 Төсөл сонгон шалгаруулалтад оролцох сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан ерөнхий нөхцөл, шаардлагыг хангасан байвал зохино:

-Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших газарт барих барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн эх загвар /эскиз/ зураг.

-Барилга байгууламжийн гадна тохижилт, зам талбайн эзэлхүүн төлөвлөлтийг харуулах

-Барилга байгууламжийн инженерийн хангамжийн ерөнхий шийдлийг тодорхойлсон байх

-Барилгын өнгө, фасадын шийдэл орчин үеийн өнгө төрхтэйгээс гадна архитектурын өвөрмөц шийдлийг тусгасан байна.

-Тухайн газарт баригдах объектын зураг төслийн технологийн хэсэг, орчны тохижилт, зам талбай, гэрэлтүүлэг, саравч болон барилгын ажлын иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэж батлуулах

-Объект баригдах газрын 10 хувьтай тэнцэх талбайг цэцэрлэгжүүлж, ногоон байгууламж бий болгох

-Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх

-Техникийн нөхцөлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх

-Барилга байгууламжийг 4-6 сарын хугацаанд барих

-Ажлын гүйцэтгэлийг 100 хувь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх санхүүгийн чадвартай байх

-Татварын өргүй, банкны хугацаа хэтэрсэн зээлгүй байх
-Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх.

Оролцогчид нь төслөө битүүмжилж 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, долдугаар хороо, Денверийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв байрны VI давхарт 601 тоот.  
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Тайвантуяад өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар ирүүлж болно.

Төсөл шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэл, лавлагааг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 7007-0123 дугаарын утсаар буюу дээрх хаягаар лавлана уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан