Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймаг дүрст хурал хийлээ

Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймагтай онлайнаар холбогдон дүрст хурал зохион байгууллаа. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.

Төслийн хүрээнд ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сэдэвчилсэн сургалт хийж байгаа аж. Энэ сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгийнн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.

Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэв. Цаашид сургалтуудаа үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн саналаа илэрхийллээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар дүрст хурлыг Баянхонгор аймгаас удирдан явуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан