Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эерэг ба сөрөг: Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурлыг шууд дамжуулсан нь

Б.БИЛГҮҮН

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Гансүх нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг таван өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Харин шүүх хурлын процессыг “Eagle” болон “TV-9” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэсэн билээ. Энэ нь Монгол Улсын хувьд шүүх хурлыг анх удаа олон нийтийн телевизээр шууд дамжуулсан хэмээн тэмдэглэгдэж байна. Тэгвэл шүүх хурлыг шууд дамжуулах нь ямар сөрөг үр дагавар үүсгэсэн болоод ололттой талуудыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргажээ. Дүн шинжилгээг,

• Шүүхийн Ерөнхий зөвлө­лийн ажлын албаны дүн шинжилгээ, холбогдох санал, баримт материалууд
• Баянзүрх, Сүхбаатар, Чин­гэл­тэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хийсэн дүн шинжилгээ
• Шүүхийн судалгаа, мэ­дээ­лэл, сургалтын хүрээлэн­гийн хийсэн судалгаанд тулгуур­­лан боловсруулсан байна.

Ингээд шүүх хурлыг шууд дамжуулсан нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа процессын хуулийг яаралтай шинэчлэх шаардлагтайг энэ удаагийн шүүх хуралдаан харуулсан гэж үзжээ. Учир нь, олон нийт шүүх хөндлөнгийн байгууллага, мэтгэлзэгч тал нь прокурор, өмгөөлөгч гэдгийг төдийлөн мэдэхгүй, шүүх хуралдааны явцаас энэ нь харагдахгүй байгаагаас шүүхийг мэтгэлзэх байгууллагын хэмжээнд харж шүүмжилсэн гэж үзсэн байна. Түүнчлэн шүүх хуралдааныг шууд дамжуулж байсан “Eagle” телевиз шүүх хуралдааны талаар мэдээ, мэдээлэл хүргэхдээ иргэдийн саналыг шууд утсаар хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхээс өмнө шүүхэд нөлөөлөх ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж дүгнэхэд хүргэжээ. Харин тухайн үед энэ талаар телевизийн удирдлага, сэтгүүлч нарт анхааруулсан учир энэ ажиллагаагаа зогсоосон юм байна.



Цаашид шүүх хуралдааныг телевизээр
дамжуулах ёстой юу


Дээрх үйл явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг шууд дамжуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг яаралтай батлан гаргах ёстой гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Үүн дотроо, шүүх хуралдааныг радио, телевизээр шууд болон шууд бусаар дамжуулахыг цаашид хязгаарлах (хориглох) эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн хуулиар тогтоосон шүүх хуралдааныг эхлэх, (гэрчид холбогдох хэсэг) шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүхийн тогтоол хэсэг зэргийг олон нийтэд шууд мэдээлэхгүй байх бодлогыг барих шаардлагатай гэж судалгаа хийсэн байгууллагууд үзжээ. Мөн шүүх хуралдааныг заавал олон нийтэд үзүүлэхгүйгээр өөр хувилбар байж болох талаар судалсан байна. Тухайлбал, шүүх хуралдааныг шууд дамжуулан үзүүлэх шалгуурыг бий болгож, зохих шалгуур хангасан, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулж, нийтийн хүртээл болгох. Эсвэл хуралдааныг шууд дамжуулах гэхээсээ илүүтэй шүүхийн хэвлэл мэдээллийн алба, ажилтны бичсэн бичлэгийг зохих зөвшөөрлийн дагуу олгох эсвэл дагнасан телевиз (жишээ нь, Парламентын суваг) байдаг шүүхийн дагнасан мэдээллийн хэрэгслээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сонгогдсон шүүх хуралдааныг үзүүлж байж болох юм гэсэн гурван хувилбар гаргаад байна. Үүнээс гадна, тал бүрийн задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байгааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим хуудсаас харж болох юм.                 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан