Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

34-ийг гурван хувиар орлуулахыг зөвшөөрөх үү

Тавантолгойн гэрээг буцаах бүрт, бидний хүртэх хувь улам бүр нэмэгдэж байсан гэж УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байв. Энэ нь хөрөнгө оруулагч тал аль болох өөрт ашигтайгаар эхний төслийг мэдүүлж, эсэргүүцэлтэй тулбал дараа, дараагийн хувилбаруудаа санал болгодог гэсэн үг. Үүн шиг Гацууртын ордын хувь тогтоох суудлыг гишүүд ганцхан ширэв татаад л төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 болгоотхов. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар  ...ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд...” гэсэнчлэн хамгийн дээд хэмжээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд” болоод Засгийн газар Гацууртын ордыг ашиглах хамаг найдлагаа энэ удаагийн хуулийн төсөлд шингээжээ гэж ойлгож болно. Үүний сацуу, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох тогтоолын төслийн хамтаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай  суудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Энэ нь ордыг ашиглахтай холбогдсон Хүннүгийн үеийн булш, хирэгсүүр зэргийг шийдэх нэг гогцоо гэж болно. Ингээд өнөөдрөөс УИХ дахь намын бүлгүүд болоод Байнгын хороод Гацууртын ордын төрийн зэмшлийн хувийг тогтоох асуудлыг хэлэлцэж, ирэх пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Тэгвэл өмнө нь өргөн барьсан тогтоолын төсөлд ямар өөрчлөлтүүд орсон бэ. 

20-иос 34 хүртэл өсөв

Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл зэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар буюу дүрмийн санг 100
мянган ам.доллар гээд манай талд 20 мянган ам.доллар ногдохоор төсөл бэлтгэгдэж байсан бол энэ удаад төрийн оролцоогүйгээр хайгуул
хийсэн стратегийн ордын төрийн эзэмших хэмжээг хуульд заасан хамгийн дээд буюу 34 хувь болгожээ. Мөн тус хуульд заасны дагуу 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гурван хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ гурван хувь өөрчлөгдөж
байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэхээр болж.
Тухайлбал, хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унци нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд “Сентерра гоулд Монголиа” компани тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх, эсвэл үнэ нэг унци нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх хүсэлт тавьж, шинэчлэн тогтоож болох юм байна. Гэхдээ энэ нь алтны үнийн төсөөлөл нэг унци нь 1100-1400 ам.долларын хооронд байхад үйлчлэх аж.

350 саяас 230 болж буурав

Анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 120 сая ам.доллараар бууруулж, 230 сая болгов. Ингэж анхны хөрөнгө оруулалтын зардлыг бууруулснаар манай талд төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэнэ гэж Засгийн газар үзсэн.
Энэ ордыг ашиглах эрх УИХ өгвөл, төсөл бэлэн байгаа бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2
сая ам.доллар бөгөөд 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын
байр бий болгоно гэж үзэж байна. Харин манай улсад ирэх ашиг нь 70 орчим тэрбум ам.доллар болж байгаа юм. Гэхдээ “Сентерра гоулд”-ын
зүгээс ханш ямар байхаас шалтгаалан 600-700 тэрбум төгрөг, жилд 60 орчим тэрбум төгрөг улс, орон нутгийн татварт орно гэж урьдчилсан
байдлаар тооцсон байна.

Байгаль орчны нөхөн сэргээлт хийнэ

“Сентерра Гоулд Монголиа” компанийн толгой компани нь Гацууртын ордод ашиглагдах 108.8 сая ам.доллар бүхий “Бороо гоулд” компанийн үлдэгдэл хөрөнгийг төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани ашиглах ба үлдсэн хөрөнгө оруулалтыг орд газрыг барьцаалах замаар зээл авах болон бусад эх үүсвэрээс зохицуулахаар тусгажээ. Харин Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцэж өргөн
барьсан юм. Энэ хуулийн төсөлд тусгаснаар бол Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар заажээ. Харин энэ 33 мянган га газар нь олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй юм байна. Өнөөдрийн байдлаар
хуучин Бороогийн талбайн 50 орчим хувьд нөхөн сэргээлт хийсэн гэж байгаа бөгөөд нөхөн сэргээлтэд 49.5 орчим тэрбум төгрөг тусгажээ. Үүнд нь, хаягдлын далан сэргээж, Гацууртын олборлолтын 300 гаруй га талбайг нөхөн сэргээх, хаалтын ажлууд, мониторингийн судалгаа зэрэг ажилд зарцуулагдах аж.

Нинжа” нарын гарт сүйдэж буй Гацуурт

Гацууртын ордод хууль бус алт олборлогчид болох “нинжа” нарын үйл ажиллагаа идэвжиж, ердийн үед 300-500 орчим иргэд 24 цагийн
турш ажиллаж байгаа гэж Засгийн газраас мэдээлж байна. Тухайлбал, өнгөрсөн
сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн тус орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй
харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн нь архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил ихэссэнээс болжээ. Өнгөрсөн есдүгээр сараас цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан гурван мянган хүнийг хуулийн хүрээнд тарааж явуулсан байна. Тэдгээр иргэдийн дунд эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамтлах тохиолдлууд маш их гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан