Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дизель түлш хорт хавдар үүсгэх аюултай

Дизель хөдөлгүүртэй машинаас ялгарч буй утаа нь хорт хавдар үүсгэх аюултай гэж ДЭМБ-ын мэргэжилтэн анхааруулж байна. Дизелийн утаа уушиг болон давсагны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Энэхүү дүгнэлтийг дизелийн утааны өндөр эрсдэлтэй орчинд ажилладаг уурхайчид, төмөр зам болон хүнд машин механизм жолооддог хүмүүсийн эрүүл мэндийн байдал дээр тулгуурлан гаргажээ. Ийм учраас хүн бүр дизель хөдөлгүүртэй машин унахаас татгалзах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дизель утааны өндөр эрсдэл дунд ажилладаг хүмүүсийн 40% нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг. Олон улсын хорт хавдартай тэмцэх төв ч энэ дүгнэлтийг батлахыг зорьж байгаа бөгөөд бусад өмөн үү үүсгэгч бодисуудтай харьцуулахад ямар төвшинд байдгийг харьцуулан үзүүлэхээр судалж байна.  

П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан