Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мөнхийн амьд” гэгээнтнүүд


Хэн хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж нас барахад  амьд  эд эс бүхэлдээ үхдэг гэдэгт бид итгэж бүр дассан. Бие, тархи үхвэл амьдралыг эргүүлж болохгүй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм байдаг уу.
Гэтэл ер бусын ид шид, оюун ухааны хүчээр амьд мэт байдаг нь нэгэнт ил тодорхой болжээ. Он жилүүд өнгөрсөн ч талийгаачийн цогцос устаж үгүй бололгүй зарим нэгэн шинжээрээ амьд мэт байдаг нь  оюун ухааны хүчтэй холбоотой. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол бясалгалын хүчнээс гадна газар нутгийн хүчин зүйл ч нөлөөлдөг байж болох. Ийм тохиолдол нэг биш.

“Мөнхөд амьд”

Эртний египетчүүд өөрийн фараонуудыг Нарны хүү хэмээн тэднийгээ мөнх амьд мэт байлгахын тулд занданшуулан муми болгон тахьдаг байж. Гэхдээ энэ бүхэн нь цогцосыг нь муутгахгүй, царай төрхийг нь амьд мэт харагдуулах хэмжээнд л байснаас биш амьдын ямар нэгэн шинж байхгүй.

1.    Итгэлт хамба Дашдорж 1927 онд нас барсан ч өнөө хүртэл амьд мэт цогцос нь хэвээрээ байгаа. 1955 онд түүний шарилыг ил гаргасан ч ламтаны цогцос урьдынхаараа лянхуа суудлаараа ямар ч өөрчлөлт орохгүй хэвээрээ байгаа юм.
ОХУ-ын ЭМЯ-ны дэргэдэх  Шүүх эмнэлгийн шинжилгээний төв Итгэлт хамбын цогцост шинжилгээ хийгээд эсүүдэд нь ямар ч өөрчлөлт ороогүй гэдгийги тогтоосон байна. Дотоод эрхтнүүд нвь ч хэвээр хадгалагдаж байгаа гэжээ. Гэхдээ Итгэлт хамбын шарилыг занданшуулсан ямар  ч ул мөр байхгүй. Буддистууд болохоор Итгэлт хамбыг урьдынхараа амьд байгаа гэдэг.

2.    Саяхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс мөн л лянхуа суудлаар суусан эрэгтэйн шарил олсныг шинжээчид 200 жилийн настай гэж үзэж байна. Мөн л эсүүд нь үхжээгүй байна. Энэ хүнийг Итгэлт хамбын багш байсан гэсэн  таамаг ч байгаа.

3.    Оросын хамгийн эртний, хамгийн бага судлагдсан газар доорхи байгууламж бол Киево-Печерскийн лаврин. Энд нэгэн гэгээнтний шарил байж, өнөө ч олон мянган хүн цувж мөргөсөөр байгаа. Эрт цагт шарилыг ил байлгаж хүмүүс шууд л гарыг нь үнсэн мөргөдөг байж. Харин звөлөлт засгийн үед шилэн хоргонд хийжээ. Гэгээнтний тархинаас байнга тослог зүйл ялгарч биеийг нь хэвийн байлгадаг гэдэг.
Мөн шаахайг нь тодорхой хугацаанд хоёр хөлд нь сольж: өмсгөж байвал нэг л цагт гэгээнтэни босод явна гэсэн яриа ч бий. Үүнийг судалсан судалгааны багийн ахлагч, биологийн ухааны  эрдэмтэн Т.Решетникова “Ийнхүү муудаж үгүй болохгүй байгаагийн гол шалтгаан нь бясалгал далдын хүчний зэрэгцээ тодорхой хэмжээний соронзон хүчний нөлөөлөл байна гэж санал нийлсэн” гэжээ.

4.   Италийн  Палермогийн нэгэн жижиг сүмд шилэн тагтай авс бий. Эн дотор 1918 онд өвчнөөр нас барсан хоёр настай нэгэн охины шарил байдаг. Розалий охины эцэг эх хайртай охиныхоо цогцосыг муутгахгүйн тулд тусгай бодисоор тарьсан нь өнөө хүртэл маш сайн хадгалагдахад хүргэсэн гэдэг. Өнөөдөр жуулчид үүгээр байнга хөлхөж “нойрсч байгаа гоо охин”-ы шарилд мөргөдөг.
40 орчим жилийн өмнө сонин үйл явдал болсон гэдэг. Нэгэн удаа дэргэдүүр нь явж байсан хүнд гэнэт лаванда цэцгийн үнэр үнэртсэн бол нэг эрэгтэй дэргэдүүр нь явж байтал охины нүд гэнэт нээгдээд хаагдсан гэжээ. Сүмийнхэн ч үүнээс айгаад дэргэд нь ганцаараа очихыг больсон гэнэ.

                                Розалия охин нүдээ нээсэн бичлэг

Доктор Пауло Корсет тэргүүтэй судлаачид талийгаач охины тархинд хэмжүүр тавиад хэдэн хоногийн дараа үзэхэд хоёр ч удаа тархины идэвхжил өрнөсөн нь тэмдэглэгдсэн байж. Нэг нь 33, нөгөө нь 12 секунд үргэлжилжээ. Энэ бол унтаж байгаа хүний тархинд байх үзүүлэлт.
Кортес “Байж боломгүй зүйл. Бид багажаа, үзүүлэлтийг нарийвчлан шалгасан. Бүх зүйл яг л ёсоороо, жин тан. Бяцхан охин яг л хагас минут хэртэй хугацаагаар эргэж амьдарсан” гэжээ.
Үүний дараа Итали даяараа шуугьж, бяцхан охин Розалияг жинхэнэ гэгээнтэн гэцгээж, бяцхан хот хөлд дарагдсан гэдэг.

5.    Шарил занданшуулдаг байгалийн шилдэг арга бол намаг. Хүн амьтны цогцос хамгийн сайн хадгалагддаг газар бол намаг байдгаас ийм олдворыг “намгийн хүмүүс” гэх нь бий. Ийм олдворын нас нь хэдэн зуун жилээс хэдэн мянган жилээр тоологдоно. Намгийн хамгийн алдартай муми 1950 оны тавдугаар сард Данийн Толлунд тосгоны дэргэдээс олсон. Түүний үсний шинжилгээгээр толлундын хүн Манай эриний өмнөх 350 онд өөд болсон нь тогтоогджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан