Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие таагүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн түвэггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдасны маргаашнаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.


Жирэмсний шинж тэмдэг

Жирэсмний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

    Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
    Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
    Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
    Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

    Сарын тэмдэг ирэхгүй удах.
    Хөхөөөр хөндүүрлэх, шахахад  цавуурхаг шингэн гарах.
    Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн, умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.
    Жирэмсний тестээр шалгаж үзэхэд эерэг хариу гарна.

Баттай шинж нь гурав байна:

    Эхо шинжилгээгээр умайд үр тогтсон өндөгөн эс харагдана.
    Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
    Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтийг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.

Шалтгаан

Жирэмслэх шалтгаан нь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.

Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног саатасны дараа ирэх тохиодол ч байдаг. Хэрэв биений юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашнаас эхлээд шулуун гэдэснийхээ дулааны хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил /шулуун гэдэсний халууныг хэмжэх зориулалтыг шилийг эмийн сангуудад зардаг/ шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмслэсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Мөн бага аарцгийн эрхтэний эхо шинжилгээ хийлгэнэ.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг эхо шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.

32 Сэтгэгдэл
10sariin24nd sawaa tsewrlvvd daraa sariin biynii ym irehgvi bhaar ni emchid vzvvlsen chini jiremsen ym shig bna gsn jiremsen bolj boldg bolwuu helj tus bolooch
Сайн байна уу.? Хамгийн сүүлд 9.23 нд ирсэн сарын тэмдэгээ дууссаны 14 хоногын дараа тестээр үзэхэд 2 зураас гарсан дараалаад 2 хоног үзсэн мөн 2 зураас итгэж өгдөггүй 4 дэх өдрөө дахин үзсэн өөр тестээр 1 зураас гарсан итгэхгүй орхицон байж байтал 10.23 нд биений юм бага хэмжээгээрээ ирээд унасан одоо яах ёстой юм болоо.? Эход үзүүлсэн нь дээр үү жирэмсэн нь баттай бол уу кк итгэж өгдөггүй ээ хариулж өгөөрэй
Bur aimr ondor
Bur aimr ondor
Биений юм ирэхийн нэг хонгын өмнө унтсан тэрнээс хойш юм ирэхгүй 12 хонож бна жирэмсэн болсон магадлал өндөр үү?
belgiin haritsaand orood 4honoj bn tsagaan yum yr ni gardag bsan odoo bvr ilvv garaad bh yum yasan gsn vg we helj ugj tuslaach 🙏🏻🙏🏻
belgiin haritsaand ord 5honj bn tsagaan ym garaad bolohgui ym yadg boloo :(
Гэдэс өвдөөд дотор муухайраад өглөө дотор муухайрч толгой өвдөөд байх юм жирэмсэн болсон боловуу
Сайн байна уу энэ сарын найз маань ирэх ёстой хугацаанаасаа ирэхгүй нилээд удаж байна. Хуанли хөтөлдөг ч алдагддаг гэхдээ энэ удаад юумны үнэр аймар үнэрлээд жоохон муухай унэр байвал шууд дотор муухайрна хоол идэж байснаа гэнт дотор муухайраад болих иймэрхүү асуудал үүсээд байхын тестээр үзэх болмжгүй ходоо ажил дээрээ байгаа болхоор тэгээд байна зөвлгөө өгч болхуу
Хийснээс хэд хоногийн дараа тестээр үзвэл дээр вэ? 6 хонож бна. Толгой эргээд дотор эвгүйрхээд нойр хүрээд бх юм
бэлгийн харьцаанд орсны дараа биений юм ирэх ёстой хугацаанаасаа өмнө ирвэл зүгэр гэсэн үгү
Бага хоногтой бол нэг тод, нэг бүдэг зураас гардаг. Эмнэлэгт үзүүлээрэй
Хииснээс хэд хоноод илрэх юм бол
сайн бна уу? тестээр үзэхэд нэг тод зураас нэн бүдэг зураас гарсан энэ нь юу гэсэн үг вэ зөвөлгөө өгөөч🤦‍♀️🙏🙏🙏
belgiin hariltsaand orsnii daraa hed honog tsus garaad bhiin ene ni ymr ucirtain bol
Тэгээд жирмэсэн болсон байсан уу?????
Тэгээд жирмэсэн болсон байсан уу?????
Тэгээд жирмэсэн болсон байсан уу?????
sariin yumaan ereej bga ved belgiin hairtsand oruul jermseen bolhuu
Biynii yum irqu nuruugaar owdood aash zan hawriin tenger shig oorclogdood joohn yumand gomdoj bayrlaj uurld bh yum 2udaa testeer vzsen 1 zuraas garaad bh yum 14hnogiin daraa vzej bj ilreh vv
Анх бэлгийн харицаанд орхын өмнө биений юм ирсэн байсан тэгээд 72 цагийн эм уусан юмаа тэр сардаа биений юм 2 ирсэн харин энэ сарынх ирдэггүй ээ
72 цагын эм хэр найдвартай бдын болоо
2022 онд төрөх жирэмсэн бүсгүйн нэгдэх группд ороод ирээрэй https://www.facebook.com/groups/276640173939820 хөөрхөнүүд минь надтай нэгдээрэй
https://www.facebook.com/groups/276640173939820 дөнгөж жирэмсэн болсон хөөрхөнүүд минь надтай нэгдээрэй
Бэлгийн харьцаанд орсны дараа 24цагын дотор 72цагын эмний эхний тунг нь уусан дараагынхыг нь 12цагын дотор уугаагүй бол жирэмслэх магадлалтай болов уу?
Сайн байна уу? Сарын тэмдэг ирэхийн өмнөх өдөр бэлгийн харьцаанд орсон сарын тэмдэг ирээгүй 3 хонож байна энэ үед жирэмсэн болох уу?
2-3Тестээр үзээд илэрэхгүй 1 зураас л бгад бн сарын тэмдэг ирэх өдөрөөсөө 3-4 хоног өнгөрсөн юу гсэн үг вэ хариулт өгөөч
2-3Тестээр үзээд илэрэхгүй 1 зураас л бгад бн сарын тэмдэг ирэх өдөрөөсөө 3-4 хоног өнгөрсөн юу гсэн үг вэ хариулт өгөөч
Жирэмсны бүх шинж тэмдэг илэрлээ сарын тэмдэг ирх цагааса өнгөрчихсөн гхдэ жирэмсны тестээр зөндөө үзсэн болвч 1 зураас гарч ирээд байх юм аа. Тгээд одоо би жирэмсэн юм болуу үгүй юм бол уу
тэстээр л үзэх байх
Жирэмсэн блсно яж мдх үү
Жирэмсэн болсоноо яаж мдх бэ.
тэстээр л үзэх байх
Хамгийн их уншсан