Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Зоригт: Монгол Улс Агаарын тээврийн нэгдсэн компанитай болно

Хонконгод “Монголын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсаас УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уг чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр өөрийгөө “Голомт” банкны үүсгэн байгуулагч, 30 жил хувийн салбарт ажиллахдаа Монгол Улсдаа томоохон хөрөнгө оруулалт хийх юмсан гэж боддогоо хэлсэн байна. Түүнчлэн уг арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс ихэвчлэн уул уурхайн салбарыг нэн тэргүүнд тавьж байна, угтаа энэ салбарын салшгүй хэсэг болох дэд бүтцийн салбарыг орхигдуулж болохгүй гэдгийг анхааруулсан байна.  

Зам, тээврийн сайд М.Зоригт “Манай яамныхан Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд баруун бүс нутагт Алтайн нурууны урдуур авто зам, төмөр замын сүлжээ барьж байгуулах, төвийн коридор болох одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг 30 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зүүн бүс нутагт эдийн засгийн коридор байгуулах, ингэхийн тулд Бичигтийн боомтод худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ Бичигтийн боомтод “Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Монгол Улсын төмөр зам бол Ази-Европыг холбосон транзит тээврийн хамгийн дөт зам гэдэг утгаараа энэ салбарын асуудлыг зөвхөн Хятад улстай, эсвэл Орос улстай биш харин гурван тал гурвуулаа, цаашлаад бүс нутгийн хэмжээнд авч ярих ёстой” гэлээ.

Чуулга уулзалтын төлөөлөгчид ЗТ-ийн сайд М.Зоригтоос Алтанбулаг-Замын Үүд” чиглэлд барих хурдны замын төслийн хэрэгжүүлэгч “Chinggis land development” компанийн талаар асуусан. Энэ асуултад тэрбээр “Энэ компанийн концессын гэрээг цуцалсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй.  Тус компанийнхан шүүхэд хандсан боловч шүүхийн шийдвэр Монгол Улсын Засгийн газрын талд гарснаар “Chinggis land development” компани уг төслийг хэрэгжүүлэхээргүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хариуллаа.

Сайд М.Зоригт танилцуулгынхаа үеэр “Монгол Улс өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөг нислэгийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дурьдаад навигацийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байгаа. 2017 он гэхэд ашиглалтад орох Олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн олон улсын нисэх буудал болгох, 22 чиглэлд нислэг үйлддэг байхуйцаар төлөвлөж байна. Цаашид Монгол Улс Агаарын тээврийн нэгдсэн компанитай болно” гэлээ.

Чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд хандаж хийсэн мэдээллийнхээ төгсгөлд Зам, тээврийн сайд М.Зоригт, 2016 оны нэгдүгээр улиралд Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалтыг зохион байгуулж, дараа нь хөрөнгө оруулагчдад тодорхой төслүүдийн саналаа танилцуулахаар болсноо хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ЗАГНАСАН ХҮҮХНҮҮДИЙГ ШАЛГУУЛМААР БАЙНА. 10 САРЫН ЭХЭЭР ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ МХЕГ , АУДИТЫН ШАЛГАЛТ ОРЖ ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗТЯ-НААС ОЛГУУЛАХААР БОЛГОСОН БАЙСНЫГ Г.БАТХҮҮ ГИШҮҮН АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. 10 САРЫН ДУНДААС ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ АВЧ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ХҮМҮҮС БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХАН ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ, ӨВЛИЙН ОРОС ОРНЫГ ҮЗЭЖ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, ТУС ГАЗРУУДААС ШАН ХАРАМЖ АВЧ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ, ГХЯ-НЫ САЙД ПҮРЭВСҮРЭН НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ, ИЛБЭЧИН БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД 70118638 УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ. ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ, ГХЯ-НЫ САЙД НАР НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО. ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ШАНТААЖААР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ТЭР ЛУЙВАРЧДЫГ ШАЛГАХ ТӨР БАЙНА УУ.
Хамгийн их уншсан