Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бээжинд их цас орсноос 200 орчим нислэг саатлаа


Хятадын нийслэл Бээжинд их хэмжээний цас орсноос олон улсын “Шойду” нисэх буудал 200 гаруй нислэгээ өөрчлөхөд хүрээд байна гэж орон нутгийн х эвлэлүүд мэдээллээ. Өчигдөр орой 18,00 цаг гэхэд тус нисэх буудал 800 орчим нислэг л хүлээн авч, хөөргөжээ.

Үүнээс хойш нисэх буудлыг хааснаар нисэх буудалд зорчигчид их хэмжээгээр саатан бөөгнөрч байна.
Цас Бээжин төдийгүй зэргэлдээ Хэбуй муж, Тянжин хот, Өвөр Монголд бас орсон байна. Бээжингийн эргэн тойронд хурдны замууд цааснд хучигдаж олон тооны осол гарчээ.

Зүүн өмнөд Ази дахь олон улсын хамгийн том нисэх буудал “Шойду” нь өнгөрсөн 2014 онд 86 сая зорчигчид үйлчилсэн том буудал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан