Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 жилийн дараах хүмүүст зориулсан киноны трейлерийг үз


Холливудын найруулагч Роберт Родригес, жүжигчин Жон Малкович нар зөвхөн 100 жилдийн дараа л 2115 оны арваннэгдүгээр сарын 18-нд дэлгэцэнд гаргах киноны зураг авч дуусчээ. Киноны хальсыг агаар нэвтрэхгүй тусгай  бортгонд хийж лацдаад Францын XIII Людовик хааны хадгаламжид хийн үлдээх гэнэ.
Кино бүтээгчид хойч үеийнхэнд зориулсан энэ бүтээлээ гурван х увилбараар авсан гээд гурван ч трейлер бэлтгэжээ.

“Бид нэг зуун жилийн дараа дэлхий ямар болохыг урьдчилан таамаглахыг зорьсон юм. Бидний төсөөлж байгаагаар бол гурван хулилбар байж болох юм. Үүнд цөмийн эрин үе, өндөр технологийн бодит орчин, эсвэл уран сайхны хэт дэврэнгүй орчин байх болов уу. Сүүлийн хувилбараар нь 40-50-иад онд бичсэн шинжлэх ухааны уран зөгнөлт роман байдаг юм” гэж Жон Малкович ярьжээ.
Энэ төслийг коньяк үйлдвэрлэлийн Louis XIII Cognac брэндийн захиалгаар хйисэн байна. Киноны зурагтай хамт 1000 ширхэг тусгай металл тасалбар хийж хадгалсныг энэ бүхнийг олсон хойч үеийнхэн ашиглахад зориулсан юм байна.

Трейлер нь: https://www.youtube.com/watch?v=NqMKrFFvR00
                     https://www.youtube.com/watch?v=c8vv_GVJgyc
                      https://www.youtube.com/watch?v=4NYEj7A5w2U

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан