Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатагтай Янь Зюньчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга “УИХ-ын дэд дарга З.Энхболд 2014 оны аравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал нэгдэж, хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизм бүрдүүлэхээр тохирсон нь өнөөдөр бодит ажил хэрэг болж анхны уулзалтаа эхэлж байна” гэлээ. Харин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи “Холын хамаатнаас ойрын хөрш дэ эр гэсэн хятад үг байдаг. 

БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас даяарчлалын энэ үед худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж, арга замыг эрэлхийлж улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Парламентын солилцоо, хамтын ажиллагаа үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан