Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пепси ухаалаг утас худалдаанд гаргалаа

Дэлхийд алдар­тай Пепси компани ухаалаг гар утасны салбарт хүч үзэхээр шийджээ. Тэд саяхан анхны ухаалаг утсаа худалдаанд гаргаж гэнэтийн бэлэг барилаа.

Шинэ утсыг “Пепси П1с” буюу эхний пепси гэсэн утгатай аж. Худалдаанд гараад буй шинэ утас 5.5 инчийн дэлгэцтэй, 1080 HD зураглал нарийвчлалтай бөгөөд андройд үйлдлийн системтэй юм байна. Мөн камер нь 13 мегапиксел, 16 гегабайт багтаамжтай. Гар утасны процессорын хувьд хоёр гегабайтын рамтай, баттерей нь 3000 mAh хүчин чадалтайг танилцуулав. Пепси компани ашиг гэхгүй эхний ээлжинд гарсан анхны загвар бүхий гар утасны үнийг зах зээл дээр судалгаа явуулж 110 ам.доллар байхаар тооцжээ. БНХАУ-ын КикСтартер компани үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан