Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд газар хөдөлж гамшиг болно гэсэн бөөгийн үгэнд итгэх үү......


ХХ зуун бүхэлдээ ЗХУ-ын хувьд шашны эсрэг дайн зарласан цаг үе байлаа. Энд католик, үнэн алдартны, буддын шашнаас гадна бөөгийн шашныг ч коммунитстууд бүрэн устгаж бөө нарыг үр үндсээр нь алж, цөлж, хорих газруудад хорьж байлаа.
Харин энэ зууны эхнээс бөөгийн шашин эргэн сэргэж Орос оронд гэхэд л 1000 гаруй  бөө ажиллаж байна. Бөө нарын “Ердыны наадгай” гэдэг угсаатны наадам болдог боллоо. Нэгэнт коммунистууд бөөгийн шашныг устгаж, бөө нарыг нь алж талаад дуусгасан болохоор өнөөгийн бөө нар залуужсан гэж шинжээчид хэлж байна.

Бөө нарын таамаг

Бөө гэдэг хэн бэ. Тэд хэнгэргээ нүдэж дээд тэнгэр, өвөг дээдсийнхээ сүнстэй уулзаж гай барцдыг зайлуулж, өвчин эмгэгийг эмчилдэг, өнгөрсөн ирээдүйг холбодог гэдэг. Хамгийн сонирхолтой нь бөө нар аливааг урьдчилан хардаг гэж мэргэжилтнүүд үздэг. Ингэхдээ тэдний таамаг нь яг үнэн байдаг гэж байгаа.
“2015 оны зун бид бөөгийн аялалд бараг найман мянган хүнийг зорчуулсан” гэж аялал жуулчлалын “Пионер тур”  компанийн төлөөлөгч Евгений Айгистов хэлж байна. Энэ аяллууд Тува, Буриадыг зорьдог байна.
Яагаад оросууд бөөг ингэж шүтдэг болчихов, бөө нарын амжилтын нууц нь юунд байна аа. Юугаар энэ хүмүүс мянга мянган хүнийг өөртөө татаж чадаж байна. Хамгийн гол нь тэд ирээдүйг хэрхэн тааж, харж байна.

Газар хөдлөл, үер, харь гаригийнхан

Судлаачид якутад “Савей өвөө” гэж нэршиж байгаад 2013 онд өөд болсон  Семен Васильевын таамаглалыг иш татдаг. “Намайг өөд болсноос хойш жил хэртэй хугацааны дараа Украинд дайн эхэлж, энгийн номхон олон хүн амь үрэгдэнэ. Хоёр жилийн дараанаас Европ тив дүрвэгсдийн хөлд дарагдаж, гудамжинд машин явахын аргагүй болно. 40 жилийн дараа Европт газар асар хүчтэй хөдөлж олон хүн амь алдана. 2050 онд Америк тив бараг бүтнээрээ усан дор орно” гэж бөө Савей хэлж.
Украин, Европын тухай хэлсэн нь хэрхэн бодит үнэн болохыг өнөөдөр бид  харж байна. Тэгэхээр түүний ирээдүйн тухай хэлсэн бусад аймшигт таамаглал нь үнэн байх гэсэн айдас төрж байгаа юм.  
“Өвөө Савей“ өөр ч бас нууцлаг зүйлсийг урьдчилан хэлсэн байдаг.
“Оросууд харь гаригийнхныг бөмбөгдөхийг хүснэ. Гэхдээ  манай оронд ямар ч ашиггүйг олж харна. Харь гаригийнхан бидний эргэн тойронд, шөнө бүр нисч байгаа. Даанч бид тэр бүрийг олж харж чадахгүй. Тэд олон жилийн өмнөөс хүн төрөлхтнийг ажиглаж судлахаар ирсэн. Хариас ирсэн өөр соёл иргэншлийн төлөөлөгчдийг энгийн нүдээр харах аргагүй, тусгай сонгогдсон хүмүүс л хардаг юм” гэсэн байдаг.

                                                    Савей өвөө

Васильевын нас барсны дараа шавь нар нь түүнийг, оюун ухаанаараа бидэнтэй   байнга холбоотой байж ирээдүйг харахад тусалдаг гэж ярьсан байдаг.
Өнөөдөр Якутад од болоод байгаа бөө Федот 2015 он гарахын өмнөхөн орон нутгийн телевизээр ярихдаа биднийг тийм ч амар биш он хүлээж байна гэж ярьсан.
“Өвлийн сүүлч гэхэд томоохон нэг улстөрч өөрийн биш үхлээр амь алдана. Алуурчин нь олдохгүй” гэж хэлж байсан. Үүний үнэн болохыг хүмүүс сөрөг хүчний тэргүүн, улстөрч Борис Немцовыг 2015 оны хоёрдугаар сард хөнөөсний дараа л ойлгосон. Үнэхээр бөө үнэнийг хэлсэн.
Тэр бас “Баруунаас ирсэн хүнсээ газар асгана” гэж хэлсэн нь барууны орнуудаас хууль бусаар оруулж ирсэн хориглосон бараануудыг устгаж трактораар булсныг хэлсэн байх юм.
Ингэхээр бөө Федот яахын аргагүй урьдчилан хараад байна гэсэн үг. Гэтэл тэрээр 2016 оны тухай аймшигтай зүйлүүд хэлээд байгаа юм.
“Хүмүүсийг хар хавч бүрхэж, олон зуун хүний амь эрсдэнэ”, “Африк, Европ усаар гачигдаж хур чийггүй болно. Зун нь хүн төрөлхтөн соёл иргэншлээс нэг алхам ухарна” гэсэн байдаг.

Од болсон хүнийг аянга ниргэнэ

Тувагийн бөө Карагай өөрийн сайт, интернет хуудсаараа нэрд гарсан нэгэн.
Хэдэн жилийн өмнө Карагай 2015, 2016 он Оросын хувьд том шалгуурын жил болно гээд “Орос хүчирхэг орон. Зүгээр ч нэг баавгайн сүнс, хүч төдийгүй эртний оюун санааны хүч түүнд бий. Бүх зүйл сайхан болно, гэхдээ шууд биш. Төрийн өндөрлөгүүдээс олон хүн шорон руу очно. Рубль ханшгүйдэж хүмүүсийн нулимсыг барна. Гэхдээ Орост дайн гарахгүй гэдгийн дэргэд бол энэ бүхэн  өчүүхэн зүйл л дээ” гэсэн байдаг.
Саявтар Карагай оросын төвийн нэгэн сонины редакцид зочилж ярилцлага өгөхдөө “Та үүлийг хөөж чадах уу” гэсэн асуултад тун амархан гээд редакцийн нь дээвэр дээр гараад бороог зогсоосон гэдэг.
Энэ гайхамшгийнхаа тухайд Карагай сэтгүүлчдэд ган зуд, хур бороо гэдэг бол “тэнгэрийн таалал” гэжээ.

                                                    бөө Карагай

Тувагийн нийслэл Кызыльд амьдардаг бөө Аким Буян болохоор хур бороог биш аянгыг захирдаг гэдэг. Домгоор бол Аким багадаа аянгад цохиулан дээд тэнгэрийн сүнсний дууг сонсдог болж өөрийн дээд өвөг Хар Чонын төрлийн бөөд шавь орсон гэдэг.
“Аянга цахилгаан бол хэзээ ч алахгүй. Харин ч хүн аянганд цохиулсны дараа далдыг хардаг юм уу, ирээдүйг зөгнөх, тэнгэрийн тааллыг сонсох зэрэг гоц авьяастай болдог. Аянгыг шүтэж, түүнтэй яг л бурхан шиг харьцах хэрэгтэй” гэжээ.
Тэрээр “2018 онд олон мянган хүнийг харж байхад дээд тэнгэрийн аянга дэлхий нийтийн танил болсон од хүнийг авч явна” гээд улстөрч юмуу, шоу бизнесийн од юм уу тэр хүнийг олон нийтийн өмнө байхад нь аянга ниргэнэ гэжээ.
Мөн “Ойрын 10 жилд НАСА  аянгыг сансрын зорилгод ашиглах болно. Мөн хэдийнээ алга болсон гэж үзэж байсан Никол Теслын нууц материалууд нийтлэгдэнэ” гэж Буян хэлжээ.
Дэлхий дахинаа хэдийнээ танил болсон Кольскийн хойг дээрх Эльвиль гэгч бөөгийн шашны түүх, уламжлал соёлын талаар олон тооны ном бичсэн нэгэн. Тэрээр “Ертөнцийн умард хагаст аварга том хүн бий болж нэг хөлөөрөө Европт гишгин, нөгөө хөлөөрөө Азид гишгин зогсоно. Тэрээр тэнгэрээс авсан аяга ус барьж зогсоход аяганаас хальсан ус нь Ази Европын голуудыг нэгтгэнэ. Голууд эргээсээ хальж үер болоход хүн төрөлхтний олонхи нь аврагдаж амжихгүй живнэ. Энэ үест тэнгэрээс “Сануулсан шүү дээ” гэсэн дуу сонсогдоно” гэж 2002 оны долдугаар сард хэлсэн байдаг.
Ойрын цаг үеийн тухайд тэрээр “Славян гүрнүүдийн холбоо нь түүний задралын эхлэл болно. Үхлийн аюултай вирус тархаж, мутаци болно. 2020 он гэхэд хүнийг зохиомлоор гаргаж авна. Дэлхий дээр амьдралын шинэ хэв маяг бий болж, хүний нас уртсан, төрөлт бууран аюулын харанга дэлдэнэ” гэсэн байна.
Чукоткийн бөө Кочал Тыкентекьев гэгч “Урт наслах нууцыг ойрын 10 жилд нээж, дараагийн 25 жил гэхэд хүмүүс 100 наслах нь хэвийн үзэгдэл болно. Хүмүүс төрж чадахгүй болон төрөлт буурч хүүхэд ихээр хүснэ. Магадгүй тусгай албад ийм туршилт хийхийг бид мэдэхгүй ч байж болох юм” гэжээ.

Ертөнцийн мөхөл ба сэргэлт

Красноярскийн судлаач, үзмэрч Степан Марков 20 жилийн туршид Сибирь, Алс Дорнод, Төв Азийн бөө нарын урьдчилан хэлснийг цуглуулж, 15 жилийн хугацаанд тэдний таамаглалын юу нь биелсэн, юу нь биелээгүйг харьцуулан судалж байгаа нэгэн.
Түүний олж цуглуулснаар бол бөө нар 2035 он хүртэл Евроазид 1500-гаас цөөнгүй байгалийн гамшиг болохыг урьдчилан таамагласан  гэнэ. Эдгээрийн дотроос хамгийн их гай гамшиг дагуулах нь Монголын хойд нутагт 2015 онд болох, 2022 онд Курилын арлын өмнөдөд, 2030 онд Филиппинд болох газар хөдлөл гэнэ.
Монголын хойд нутагт болох газар хөдлөлийн уршгаар Саяны байгалийн цогцолбор өөрчлөгдөж, Байгаль нуурын талбай өөр болно. Нэг үгээр бол Байгаль нуур улам гүехэн болж аажимдаа 2040 он гэхэд дэлхийн хамгийн гүн, хамгийн цэнгэг энэ нуур  зөвхөн домог болж үлдэнэ гэжээ.
Бусад газар хөдлөлүүд нь асар хүчтэй цунами үүсгэж Тайвань, Сахалин, Хоккайдо арлууд хөдлөн өөрчлөгдөнө.
Энэ жилүүдэд агаарын температур зөвхөн Евроазид төдийгүй дэлхий дахинд буурч, мөстлөгийн үе гэдэг шиг үзэгдэл Европ, Африкийг нөмрөн оршин суугчид нь бараг бүгд үхнэ. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 1,5 тэрбумаар цөөрсөн байна.
2050 оноос хойш агаарын температур өсөж эхлэх ч хөгжил цэцэглэл авчрахгүй. Олон зуун дамжсан ган, хуурайшил нүүрлэж их хэмжээний өлсгөлөн болно. Манай гаригийн цөлийн талбай өнөөгийнхөөс дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн байдаг.

Үнэн үү, худал уу, итгэх үү эс итгэх үү.

Итгэх эсэх нь таны хэрэг. Гэхдээ аюул гамшиг нүүрлэх нь хэмээн бөө нарын үгэнд итгэж сандарч тэвдээд яахав. Бөө судлаач, профессор Лидия Колодезникова өөрийнхөө өгүүлэлд “Өнөө цагийн бөө нарын ихэнх нь жуулчдыг татахын тулд хэнгэргээ цохиж, бүжиглэж, амьтнаар тахилга үйлдэн шоу үзүүлбэр үзүүлэн рекламддаг болоод байгаа” гэсэн байдаг.
Америкийн ер бусын  үзэгдэл судлаач Жеймс Рэнд дэлхий дахины бөө нарын урьдчилан харж 2012-2014 онд болно гэсэн  150 таамаглалыг он цаг, үйл явдалтай нь тулгаж үзэхэд  ердөө дөрөвхөн / 4 / хувь нь л таарч биелсэн гэсэн дүгнэлт гаргажээ.

                                                            Денис Лобковын бичсэнийг орчуулав.

0 Сэтгэгдэл
hudalaa shaaj bgaain
dandaa l muu yumaa zognohiimaa... ene delhiid sain yum negch baihgui gej uu. Teneg boonuud
чи ямар тэнэг ***** вээ муу ч гэсэн монгол ах дүү нар тэнд амьдарч байна
zaisand hudluusei
чи ямар тэнэг ***** вээ муу ч гэсэн монгол ах дүү нар тэнд амьдарч байна
Goy hurdan hudlul
Estoi solioroh y m bitgii naad ymnuud aa too hay
hudlaa olnii anhaaral tatah arga doo. mongold tom gai bolohgui gazar hodolloo gehed heden ger nuraad yamar humuus uheh yumuu
Хамгийн их уншсан