Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирид оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөжээ


Энэ сарын 24-нд Сирид осолдсон бөмбөгдөгч онгоц Оросын цэргийн нисэх хүчний Су-24 онгоц болохыг ОХУ-ын БХЯ зарлалаа.
Сирийн нутагт Туркийн хилээс холгүй сөнөсөн онгоцны хоёр нисгэгч нь азаар өөрөө шидэгчийн тусламжтай амьд гарсан байна.
CNN телевизийн англи хэл дээрх блогт  оросын онгоцыг Туркийн хил зөрчсөний нь төлөө сөнөөсөн, харин онгоц Сирийн хил даваад унасан гэж бичжээ.
Оросын тал болохоороо “Онгоц 6000 метрийн өндөрт нисэх бүхий л хугацаандаа Сирйин нутагт байсан” гэж мэдээлж байна.
Туркийн Ерөнхий сайд Давутоглу өнгөрсөн аравдугаар сарын 17-нд “Туркийн зэвсэгт хүчин улсынхаа агаарын хилийг зөрчсөн онгоцыг шууд устгана”  гэж мэдэгдсэн юм.

Энэ хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчөөгүй, Сирид “Лалын улс зэвсэгт бүлэглэлийн байрлалд цохилт өгөх ажиллагаанд оролцож байсан” гээд Турк улс  ийн онгоцыг нь унагаасан явдлыг “ар нуруунаас хутга шаасан” хэрэг гэлээ.
Түүнийхээр бол өөрийн нь онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд нисч явахад нь туркийн F-16  онгоцноос агаар-агаар ангиллын пуужингаар сөнөөсөн юм байна. Онгоц Туркийн хилээс дөрвөн км-ийн зайд унасан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан