Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: “Шивээ овоо” ХК нь хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах зорилгоор Андеррайтерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт

“Шивээ овоо” ХК нь хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахь баримт бичгийг хүргүүлнэ:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт

3. Хуулийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт

4. Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

5. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлж, ижил төстэй төслийн санхүүжилтыг амжилттай босгож, хэрэгжүүлсэн туршлагын талаарх мэдээлэл

6. Сүүлийн 3 жил буюу 2013-2015 онуудын жилийн эцсийн болон 3 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, аудитын дүгнэлтийн хамт

7. Зөвлөх хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар /намтарт мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэлийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр авч болох бөгөөд
мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны 10 цаг 30 минутын дотор ирүүлнэ үү.

“Шивээ овоо” ХК-ийн төлөөлөгчийн байр,
Харилцах ажилтан Х.Дашжаргал, Ц.Эрдэнэсүрэн
Утас: 99113823, 95063389 , Факс: 11-458940

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан