Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрэн сурвалжлагдаж байсан хэрэгтэн цагдаад ажилд орохоор иржээ

Америкийн иргэн 25 настай  Жон Уесли Роуз гэгч Мичиган мужийн нэгэн цагдаагийн газарт ажилд орохоор мэдүүлэг өгчээ. Цагдаагийн газрын ажилтнууд залуугийн намтар, мэдээллийг шалгаад үзтэл тэрээр Кентукки мужид хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэний нь төлөө эрэн сурвалжилж байгаа болох нь тодорхой болсон байна. Тойргийн цагдаагийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Паул Брижесийн хэлснээр бол Роузыг холбооны хэмжээнд арай эрэн сурвалжлаагүй болохоор тэрээр цагдаагийн газарт ажилд орох өргөдлөө өнгөрсөн есдүгээр сард гаргасан гэнэ.
Гэмт хэрэгтний мэдээлэл батлагдсан тул түүнийг цагдаагийнхан ирж ярилцлагад орон гэрээ хийнэ үү гэж дуудаад газар дээр нь баривчилсан байна. Одоо түүнийг Кентукки мужид хүргүүлэн зохих шийтгэлийг нь ногдуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
ямар дүнхүү гар вэ
Хамгийн их уншсан