Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.

2015 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
 

 2015 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв:  


  28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун, төв, говийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан