Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СМЕРШ” сөрөг тагнуул уу, хэлмэгдүүлэлтийн машин байсан уу


1943 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт Холбоот Улс фашист германтай ид байлдаж байсан үед цэргийн сөрөг тагнуулын алба СМЕРШ “смерть шпионам буюу тагнуулчдад үхэл гэдэг үгийн товчлол” гэсэн  байгууллага байгуулжээ.
Олон жилийн туршид энэ байгууллагын түүх, эрхэлж байсан ажил нь хар хөшигний цаана нууц байсаар ирсэн байна.
Тэр бүү хэл энэ байгууллагыг байгуулсан өдөр нь хүртэл 1943 оны дөрөвдүгээр сарын 17, 19 гэсэн хоёр өөр огноотой байдаг байна.
Ер зорилго нь бол зөвлөлтинй нутагт дэвсгэрт, цэргийн анги нэгтгэлүүдэд ажиллаж байсан гадаадын тагнуулуудыг илрүүлэн устгах ёстой байгууллага.
Хамгийн харамсалтай нь хуучин Дотоод яамны бүтэц дотор, Сталины шууд удирдлагад ажиллахаар  байгуулагдсан энэ алба яваандаа хүнийг хардан сэжиглэх, хэлмэгдүүлэх машин болон хувирч архивын баримтуудаас харвал эх орондоо эргэн ирсэн цэргийн олзлогдогсод, цагаачдыг хоморголон баривчлахад чиглэсэн нь анзаарагддаг.
“Мемориал” төвийн эрдэм шинжилгээний ажилтан Никита Петров “Энэ байгууллагыг сөрөг тагнуулын байгууллага гэхээсээ цэвэр хэлмэгдүүлэлтийн аппарат гэж хэлж болно” гэсэн байдаг.
“СМЕРШ” номын автор, түүхийн ухааны доктор Вадим Телицын бас “Төр ямагт хүний дээр зогсдог гэдгийг харуулах зорилготой энэ байгууллага тагнуулуудыг илрүүлж барихаасаа илүүтэй хаант засаг декабристуудтай тэмцэж байсан тэр аргыг Зөвлөлтийн арга хэлбэрээр сэргээн хэрэглэж байсан. Эцсийн эцэст би өөрөө өөрөөсөө “СМЕРШ” чухам юу хийдэг байсан байгууллага вэ гэж асуухад хүрсэн” гэжээ.

Иймдээ ч 1945 оны тавдугаар сард зөвлөлтийн сая сая хүн германы хорих лагериас суллагдан эх орондоо ирэхдээ германыхаас дор зөвлөлтийн хорих лагерьт хоригдсон байдаг.
Дайны үед германд олзлогдсон, тэр бүү хэл анги нэгтгэлээсээ төөрч хэдэн хоног эзгүй байсан хүнийг хүртэл германы талд урвасан хэмээн баривчилж байсан гэдэг.
“СМЕРШ”-ийн гарт зөвлөлтийн үнэнч шударга хэчнээн хүн, цэрэг дайчин амь алдсан тухай баримт бүрэн байдаггүй. Олон баримтыг устгасан байдаг. Заримыг нь чөлөөт судлаачдад өнөө хүртэл үзүүлдэггүй.
Петровын тооцоолсноор цэргийн сөрөг тагнуулын алба 1941-1945 онд 700 мянган хүнийг баривчилснаас 70 мянгыг нь “хана руу харуулж” буудан хороосон гэнэ.
Гэтэл өөр бусад баримтад “СМЕРШ” сая орчим хүнийг баривчилж тэднийхээ дөрөвний нэгийг буудсан гэж бас байна. Баривчилсан хүмүүсийнхээ буудаагүйг нь цөллөгөд явуулж байсны дундаж хугацаа нь 25 жил. Сталиныг нас барсны дараа энэ хүмүүсийг өршөөсөн гэсэн ч дийлэнх нь сураг алдарч, эргэж ирээгүй. Суллагдахаа хүртэл амьд тэссэн нь бас цөөн.
“Газар нутаг уудам, хорих лагерь олон. Дайнд сүйрсэн аж ахуйгаа сэргээхэд үнэгүй ажиллах хүч хэрэгтэй” гэж Телицын бичсэн байна.

Тэр бүү хэл дайны дараа “СМЕРШ” Герман, Чехословак, социалист системийн орнуудад өөрийн гэсэн тусгай алба байгуулах гэж багагүй ажил хийсэн байдаг. Герман, Польшид байсан германы хорих лагериудыг хадгалан үлдээд тэндээ “социалист сонголтын эсрэг” үзэлтэй хүмүүсийг илгээн цээрлүүлж байж.
“Эхлээд фашистуудын эсрэг тэмцэж байснаа дараа нь социалист сонголтын эсрэг байсан 60 мянган хүн 1945 оны зуны дараанаас  нэлээд хэдэн жил Бухенвальдад хориотой байсан” гэж Телицын хэлжээ.

0 Сэтгэгдэл
манай Монголын тагнуулчдыг хэрэгцээ нь дуусангуут бөөнөөр нь устгасан гэж сонссон.
Дайны үед бол нэг ч байлдаан тулаанд орж үзээгүй дуракууд, жинхэнэ эр цэрэг, эх орончдыг тамлан зовоож, хана руу харуулж байсан даа.
Смерш бол маш зов ажилласан шуу дээ.дайны дараа орсод дээрэмчид.германы тагнуулчдаар дуурсэн байсныг энэ л байгууллага олж бугдийг хана руу харуулсан нь зов байсан.туухийг унэнээр нь хаосан ба
Хамгийн их уншсан