Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДБЭТ-ынхан Илсокду соёлын төвтэй хамтарч ажиллах нь

УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын Тежон хотын дуурийн театрт Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг дөрвөн удаа амжилттай тоглосон билээ. Тэгвэл энэ удаад БНСУ-д хийж буй аялан тоглолтынхоо анхны “Монголиан Гала” концертоо Пусан хотын Илсокду соёлын төвд амжилттай хийжээ. Танхим дүүрэн үзэгчид алга ташилтаар уран бүтээлчдийг маань хүлээн авч, бяцхан үзэгчид хамт гэрэл зураг авахуулахаар зорьж ирсэн аж. Тоглолтод гоцлол дуучин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Р.Доржхорол, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал болон гоцлол хөгжимчин Г.Долгорсүрэн оролцсон бөгөөд Ц.Мөнхболд удирдан зохион явуулсан байна. Түүнчлэн тус театрын хамт олон Илсокду соёлын төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Энэ нь Монголын сонгодог хөгжим, тэр дундаа урлагийнхны хувьд Солонгос улс руу гарах нэгэн гарц, боломжийг нээж  өгч буй хэрэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан