Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гаалийнхны булай захаасаа илэрч 75 байцаагчийг мөрдөн шалгаж байна


Энэ оны эхний 10 сарын байдлаар “Буянгы гаргахгүй, бузрыг оруулахгүй”  гэсэн сайхан уриатай манай гаальчдаас хууль зөрчсөн 75 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа  юм байна. Энэ хугацаанд гаалийн ажилтнууд 2800 удаа захиргааны зөрчил   гаргажээ.
Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбон шалгаж байна. Энд  ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох,  гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа юм байна.
Одоогоор энэ хүмүүсийг  цагдан хориогүй  батлан даалтад, гадуур шалгаж байна. Үүнээс гадна   ГЕГ-ын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн  давхар шалгаж эхэлжээ.
Ер нь зөвхөн ГЕГ-аас гэхэд л   найман албан тушаалтныг хуулийнхан одоо шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Даргынхаа төрсөн өдрөөр телевизор бэлэглэхээсээ ичдэг, "Дээрээс нь бас цалин өгдөг юм уу" гэдэг улс аргагүй ээ. Нэг ингэх нь болсон. Даргаас нь эхлээд үүдний жижүүрийг нь хүртэл халаад орвонгоор нь шинэчлэх хэрэгтэй
Хамгийн их уншсан