Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн банк: Оны эцэс гэхэд Монголын ДНБ 5 хувь өснө


2015 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 396,6 сая долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73,2 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Монголын эдийн засгийн талаар дурдсан Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Үүнд эдийн засгийн талаар явуулсан бодлого, төгрөгийн ханш нөлөөлсөн гээд дотоодын бараа эргэлт, нь төлбөрийн тэнцэл, инфляцийн түвшний тогтвортой байдал муугаар нөлөөлж байна гэж Дэлхийн банк үзжээ.
Оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээс үзэхэд төлбөрийн тэнцлийн алдагдал нь Дотоодын нийт бүтээгдхүүний 4,8 хувьтай тэнцэж байна. Үүнээс үүдээд Дэлхийн банк Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүнийг энэ оны эцэс гэхэд тав хүртэл хувийн өсөлттэй гарна гэж урдчилан харж байна.

Монгол Улсын Төв банк мөн төлбөрийн тэнцэлийн алдагдалд урьдынхаараа гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлсөн гэж мэдээллээ. Өнгрөсн 10 сарын хугацаанд Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 70,7 сая доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хувь буурсан үзүүлэлт юм гэжээ.

0 Сэтгэгдэл
Ингээд энэ буянтай сайтын ачаар "Дэлхийн банз" гэдэг цоо шинэ эдийн засгийн нэр томъёо үүслээ. Монголчууд бид аргагүй л анхдагчид юм даа. Арай нийтлэлч нь Булганых биш биддээ? Энэ талаар судлууштай юм.
юун өсөх шал худлаа
Өөөө банзнуудаа
Дэлхийн Банз-уув Хэ хэ. Хэн нэг нь хяначихдаггүй юм байх даа. Ядаж байхад бичих бүртээ БАНЗ гэчихсэн байх юм. Нэг удаа бол алдаа гэж ойлгож болох юм.
яадаг дэлхийн банз вэ лол
Хамгийн их уншсан