Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд хөшөө босгохоор болжээ

Өнгөрсөн жил, өвлийн адаг сар шувтартал Өмнөговь аймгийн хэмжээнд цас гэхээр юм ороогүйн улмаас ирвэс, янгир тэргүүтэй ан амьтад харангадах аюул нүүрлээд байсан. Аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосонбумбын нуруунд 20 гаруй цоохор ирвэс, ирвэсийн идэш тэжээл болсон янгир ямаа идээшлэн тархсан бөгөөд эдгээр амьтадыг ангах аюулаас Ирвэс хамгаалах сангийнхан аварсан гэж болно. Тэр дундаа Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл Тостын нуруу өөд 50 литрийн савтай ус үүрч зөөсөөр ирвэсийн гол идэш болсон янгир ямааг усалж байсан гэдэг. Ирвэс, янгир битгий хэл ижийдээ ус дөхүүлэх залуус ховордсон үед араатан амьтны төлөө уул өөд ус зөөх хүн хэд байх бол.

Харамсалтай нь, бай­галь дэлхий, ан амьтдаа хайрлан хамгаалж, тэмцэж байсан Т.Лхагвасүмбэрэл өдгөө бидний дунд үгүй болжээ. “Машинаа гаражид тавьчихаад ирье” хэмээн гэрээ­сээ гараад сураггүй болж улмаар цогцсыг нь зургаа хоногийн дараа Хөвсгөл далайн уснаас олсон. Энэ мэдээ хээрийн түймэр шиг тарж хэн хүний анхааралд өртсөн. Идэр залуухан 27 настай залуу ирвэс хамгаалах үйл хэрэгт бүхнээ зориулж, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахуулахаар 2010 оноос хөөцөлдөж байсан нь ч нөлөөлсөн биз.

Учир битүүлэг энэ хэрэгт олон улсын хэвлэлүүд ч анхаарал хандуулж эхэл­сэн. Хамгийн сүүлийн мэдээллээр талийгаач Т.Лхагва­сүмбэрэ­лийн гэгээн дурсгалд зориулж, эр зоригийг нь ард түмэнд үеийн үед сануулахын тулд гэрэлт хөшөө босгохоор болжээ. Энэ санаачлагыг олон нийтийн сүлжээний идэвхитэй хэрэглэгч Г.Дамбадаржаа гэх залуу гаргасан бөгөөд хөшөө бүтээх тухай саналаа фэйсбүүк хуудастаа бичсэн нь олон хүний дэмжлэг авч улмаар түүнтэй талийгаачийн нутгийн хүн холбогдож, хөшөөний загвар хүртэл хийж явуулжээ. Харин үүнтэй зэрэгцэн БОНХАЖЯ-ны зүгээс талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хөшөөг босгох тухай мэдэгдсэн байна. Тиймээс Г.Дамбадаржаа хөшөө босгох ажлаа түр азнахаар шийдэж, яамны ажил хэзээ эхлэхийг хүлээж байгаа аж.

0 Сэтгэгдэл

Хамгийн их уншсан