Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Онгоцонд юу байв аа, харь гаригийн хүн үү, хий үзэгдэл үү
ОХУ-ын Курганы иргэн Олес Подкорытова “Боинг” онгоцоор зорчиж явах үедээ авсан зургаа сүлжээгээр тараасан нь дуулиан шуугианы эх болжээ. Бүсгүйн хэлснээр бол саявтар томилолтоор явж байхдаа онгоцонд селфи хийж авсан зургаа хожим нь үзтэл ер бусын зүйл нүдэнд нь туссан гэнэ.
“Би энэ зургаа сүлжээнд оруулсан чинь бөөн асуултад дарагдаж, янз бүрийн сэтгэгдэл бичээд эхэлсэн. Үүний дараа л миний ард зурган дээр юу гарсныг би харсан” гэж бичжээ.
Зургийг үзсэн хүмүүс бүсгүйн ард зорчигчийн суудалд дээр байгаа сонин дүрсийг зарим нь харь гаригийг хүн гэж байгаа бол, нөгөө хэсэг нь хий үзэгдэл гэсэн байна. Гэтэл нэг хэсэг нь бүр сонин тайлбар хийж энэ бол зүгээр л гэрлийн хугарал гэсэн нь ч байна.
Сэтгүүлчид үүний учрыг олчих санаатай нислэгийн “Логовушка” төвийн шинжээч, Як-40 нисэх онгоцны дарга байсан Виктор Луневт хандаж асуухад “Нисгэгчид уг нь янз бүрийн зүйлд итгэмтгий улс. Гэхдээ минийхээр бол энэ зурган дээр онцгой зүйл алга. Зорчигчийн эд зүйл байсан нь гэрэл муугаас ч юм уу, цаасны чанараас болоод ийм харагдаж байгаа байх” гэж хэлжээ.
Тэр бас “Би иргэний онгоцоор 15 мянган цаг ниссэн. Миний ажигласнаар бол гэрлийн хугарал мэт физикийн хуультай л холбоотой байдаг. Намайг нисч явахад онгоцны минь хажуугаар яг ижил онгоц нисээд байсан тохиолдол бий. Тэр бол агаар дахь усны дуслуудад л тэгэж харагдсан хэрэг” гэж нисгэгч ярьсан байна.

0 Сэтгэгдэл