Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг хүүхэд харахад сард төсвөөс 106.8 мянган төгрөг олгоно


Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах төдийгүй хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр.

Улсын хэмжээнд 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхэд байна. Тэднийг Хүүхэд харах үйлчилгээнд үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох тооцоо бий. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, хувьсах зардалд 70500 төгрөг олгохоор байгаа аж. Үүнд зориулж 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм гэж Засгийн газрынхэвлэлийн алба мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан