Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манжуурт гурван улсын гоо бүсгүйн тэмцээн эхэллээ

Б.ШИРНЭН

БНХАУ-ын Манжуур хотод өнөөдөр  “Цас мөсний баяр” XVII болоод  Хятад, Монгол, Орос гурван улсын элчин (мисс) шалгаруулах 12 дахь тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Манжуурын Хэвлэл мэдээллийн албаны дарга Бай Шао Чүан тус хотын дэд нарийн бичгийн дарга, Манжуурын аялал жуулчлалын газрын дарга, Боомтын газрын дарга Шиа Жин Нин, Хөлөнбуйрын аялал жуулчлалын газрын дарга болон гурван улсын хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

Манжуур хотод цас мөсний баяр XVII удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. Энэ нь гурван улсын баяр гэгддэг бөгөөд үүнтэй зэрэгцэн гурван улсын гоёмсог элчин (мисс) шалгаруулах Олон Улсын тэмцээн зохион болдог юм. Өнгөрсөн жил Манжуурын элчинд түрүүлсэн Монгол Улсын мисс Н.Ану Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Өнгөрсөн жил дээрх арга хэмжээ “наадам+аялал жуулчлал” нэрийн дор болж Христийн мэндэлсний үдэшлэг, Хятад, Орос, Монгол олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн, Дартсын тэмцээн, Мөсөн машины дрифтын тэмцээн, Хөлөн нуурын өвлийн загас агнуур, Өвлийн наадам зэрэг цуврал арга хэмжээгээр үргэлжилсэн юм. Тэгвэл энэ жил “Наадам, соёл” нэрийн дор болох тухай Манжуурын удирдлагууд ярихдаа “Газарзүйн давуу талд найдаж, “Нэг бүс- нэг шугам” стратеги, Хятад, Орос Монголын эдийн засгийн хонгилын байгуулалттай уялдан, эдийн засаг, нийгэм соёл, аялал жуулчлал, спор­тын болон бусад үйл ажил­лагаагаар дамжуулан Ман­­­­­­­­­­­жуурын соёл, аялал жуулч­лалын хөгжлийг сайж­руулан гурван улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих болно” гэлээ.
Энэ үеэр Манжуур хотын аялал жуулчлалын газрын дарга Лю Таогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Маргааш (өнөөдөр) Ман­жуур хотод цасны баяр болоод гурван улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнийг Манжуур хот олон жил зохион байгуулж ирлээ. Энэ удаагийн онцлог?
-Юуны өмнө би Манжуур хотын Аялал жуулчлалын товчоо нэрийн өмнөөс урт хугацааны турш аялал жуулчлал хөгжүүлэхэд тусалж дэмжлэг үзүүлж буй та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Манжуур нь Орос, Монгол гурван улсын хилд байрладаг зуун жилийн түүхтэй, чухал ач холбогдолтой худалдааны боомт, Хятадын хамгийн том газрын боомт, БНХАУ-ын маш сайн аялал жуулчлалын хот гэдгээрээ онцлог. Мөн үндэсний соёлтой, улсын нээлт­т­эй хөгжлийн гол тур­­шилтын бүс. Сүүлийн жилүүдэд Манжуур нь өвөр­мөц газарзүйн давуу тал болон аялал жуулчлалын нөө­цөө түшиглэн хөгжиж байгаа. Орос, Монгол улсын барилгын хэв маягтай хил дамнасан жуулчлал, ам­ралтын газарт суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаа учраас байнга үзэсгэлэнт цэгүүдийг бай­гуулж, жуулчлалын хү­рээг өргөжүүлэн, аялал жуулчлалын сурталчилгаа, зах зээлийн зохицуулалт зэргийг сайн хийж байна. Энэ хүрээнд цасны баяр болоод гоо бүсгүйн тэмцээн уламжлал болгон зохион байгуулдаг.

-Аялал жуулчлал эр­чим­­­тэй хөгжиж байна. Жилд ойролцоогоор хэдэн жуулчин хүлээж авдаг вэ?
-Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд манай хот 538600 жуулчин хүлээн авсан байна. Үүний 26.4 хувийг ОХУ-ын жуулчид эзэлсэн. Хилээр гадагшаа гарч жуулчилсан Хятад иргэн 99600, дотоодын жуулчид 5.3 сая, жуулчны орлого 4.5 тэрбум юань хүрлээ. Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Манжуур хотод 386500 хүн зочилдог. Үүн дотор Монгол Улсын жуулчдын тоо нэмэгдэж байгаад баяртай байна.

-Жуулчдын тоо ингэж өсөхөд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
-Нэгдүгээрт, байгалийн өвөрмөц аялал жуулчлалын нөөцтэй. Жишээ нь, Хөлөнбуйр талдбайрладаг. Хөлөн нуур нь Хятад Улсын тав дахь их нуур, Өвөр Монголын хамгийн том нуур. Мөн Хятад, ОХУ, Монгол гурван улсын хил дамнасан тогтоцоос гадна ус намгархаг газар, цас, мөс зэрэг нөөц бий. Хоёрдугаарт, соёл, түүхийн дурсгалт газар олон. Тухайлбал, Манжуур нь БНХАУ-ын хамгийн анхны нээлттэй хилийн хот төдийгүй улсынхаа хамгийн том боомт, хамгийн том хилийн хаалгатай газар юм. Мөн дэлхийд хамгийн томд тооцогдох ОХУ-ын бэлгэ тэмдэг болсон матрушка талбай, мөн гурван улсын тэг дугаар багана, Хятад, Орос улсын цорын ганц усан хилийн хөшөө байдаг. Гуравдугаарт, Манжуур нь хоёр улсын өвөрмөц хэв маягийг шингээсэн хот. Гурван улсын соёлын хольц гэсэн ч болно. Зуун жилийн настай барилга болон орчин үеийн барилгын хэв маягийг шингээсэн байгаа. Мөн жил бүр цас мөсний баяр, гурван улсын гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаа нь манай гурван улсын соёлын солилцоо, олон улсын соёлын уур амьсгал бүрдүүлдэг. Ирсэн жуулчдад ч гэсэн хоёр улсад зэрэг ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Дөрөвдүгээрт, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн элбэг. Жишээ нь, хотын үзэмж, хувьсгалт дурсгалын газар, хээрийн эко аялал жуулчлал, олон улсын соёл, түүх соёлын аялал, өвлийн цасан болон бусад аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж байна. Эргэн тойрон нь ихэвчлэн галт уулын халуун рашаан, хээр тал, соёлын аялал, ойн усан хил, намгархаг газартай учир дээрх бүс нутагт аялал жуулчлал хийх бүрэн боломжтой байгаа. Одоогийн байдлаар олон улсын зургаан нислэг Манжуур хотод буудаг.

Улсын дотоод 20 гаруй нислэг мөн бий. Энэ жил бид улсын “нэг бүс нэг шугам” стратеги, Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгилын байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Орос Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж дэмжих, маш олон хамтын ажиллагааг зохион байгуулсан, эдгээр нь нэгэнт Хятад Орос Монголын хоорондын аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааны онцлох үйл явдал болж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан