Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын мал гурван саяар өсчээ


2015 оны улсын мал тооллогын урьдчилсан дүнгээр манай мал 55 сая 957 мянга болсон нь өмнөх оныхоос гурван сая 975 мянгаар өссөн байна.
Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулсан бол Төв, Хөвсгөл, Баянхонгор аймгууд араас нь жагсчээ.
Нийт мал сүргийн дотор адуу 5,9, үхэр 6,8, тэмээ 0,7, хонь 44,6, ямаа 42,1 хувийг тус тус эзэлж байна.
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд, Улаанбатар хот  малаа таван төрөл дээр нь өсгөсөн байна.
Хамгийн олон үхэртэй аймаг Архангай, олон тэмээтэй нь Өмнөговь, олон хоньтой нь Архангай, хамгийн олон ямаатай аймаг Баянхонгор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан