Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун өмнөд хөрш рүүгээ бөмбөлөг шидлээ


Олон жилийн турш дайны байдалд байж харилцан суртал нэвтрүүлгээрээ өрсөлддөг хоёр Солонгосын үзэл суртлын дайн үргэлжилсээр байна. Умард Солонгосын цэргийнхэн энэ удаад гелиэр дүүргэсэн бөмбөлгүүдийг цэрэггүй бүс давуулан өмнөд хөршөөдөө илгээжээ. Энэ бөмбөлгүүд заасан цэгт очмогцоо боодлыг задлан ухуулах хуудсаа цацах цагийн механизмтай байсан гэж Өмнөд Солонгоын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэж байна. “Өнөөдөр цагдаагийнхан нийслэлийн хойд  Тобон районоос 50 мянга орчим ухуулах хуудас,  Сөүлийн баруун талаас бас хоёр мянган хуудас  цуглуулж аваад байна” гэж энэ мэдээлэлд дурджээ.

Умардын тарааж байгаа материалд Өмнөдийн ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн улс төрийн бодлогыг шүүмжилсний зэрэгцээ БНАСАУ өөрөө ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа бичсэн байна гэж цагдаагийн мэдээлж байна.
Умард Солонгосын зүгээс энэ сарын 13-нас хойш нийтдээ нэг сая шахам ухуулах хуудас цацаад байна, энэ материалуудыг цуглуулан устгаж байна гэж цагдаагийнхан хэлжээ.
Өмнөд Солонгосын тал БНАСАУ-ын хил дээр радио нэвтрүүлэг явуулдгаа энэ  сарын 8-нд сэргээсэн юм.

0 Сэтгэгдэл
Togloomiin uls shu de amerik ahaasaa asuuna biz
2 солонгос гоё тэмцээн зохиожээ. Өнөө сүрхий өмнөд нь ухуулах хуудаснаас нь айгаад хүн амдаа үзүүлэхгүй хурааж авч устгах бөөн ажилтай. Өөрснөө өдөж эхлээд орилчихоод бөөн ажилтай сандраад гоё юмаа.
Хамгийн их уншсан