Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Жонни Депп эхнэрээсээ салснаа батлав
Шоу бизнесийн ертөнцийн алдартай хосуудын нэг Жонн Депп, Ванесса Парадис нар салж буйгаа албан ёсоор зарлалаа. Хоёр жилийн өмнөөс хамтдаа олны өмнө харагдахаа больсон тэд аль хэдийнээс тусдаа амьдарч байсан ч саяхныг хүртэл салалтаа хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Харин өчигдөр жүжигчин Жонн Деппийн хэвлэлийн төлөөлөгч тэдний салалт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийжээ.
1998 онд Жонни Депп дөрвөн жил жил хамт амьдарсан найз бүсгүй, загвар өмсөгч Кейт Моссоос салаад удаагүй байхдаа Ванессатай учирсан юм. Тэрээр Роман Поланскигийн “Ес дэх хаалга” хаалган кинонд тоглож байхдаа Францын загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүй Ванессатай танилцаад удалгүй хамтран амьдарч эхэлсэн. Тэд албан ёсоор гэрлэж, хуримаа хийгээгүй ч хоёр хүүхдийн эцэг эх болжээ. Хоорондоо 10 насны зөрүүтэй /Жонни Депп-49, Ванесса Парадис-39/ хосын том охин Лили Рөүз 13 настай бол бага хүү нь есөн настай аж. 14 жил шахам хамт амьдарсан тэдний гэр бүл Лос Анжелос, Ром, Франц дахь эдлэн гээд 300 гаруй сая ам.долларын хамтын өмч хөрөнгөтэй гэнэ.
Зарим хэвлэлийн бичиж буйгаар жүжигчин Жонни Депп аль хэдийнэ шинэ найз бүсгүйтэй болоод амжжээ. Тэрээр “Рамын тэмдэглэл” кинонд хамтран тоглосон 26 настай жүжигчин бүсгүй Эмбер Хёрдтой уулздаг болсон гэнэ.
Тэд хамгийн сүүлд 2010 онд хамтдаа олны өмнө гарчээ

Жонни Деппийн шинэ найз бүсгүй Эмбер Хёрд
0 Сэтгэгдэл