Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“THE EAGLE HUNTRERSS” нээлтээ хийлээ


Бүргэдчин охин Н.Айшолпаны тухай өгүүлэх “The Eagle huntress” баримтат кино нээлтээ хийж, kхины гэр бүл нээлтэд оролцохоор АНУ-ыг зорих гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл охины гэр бүл киноныхоо нээлтэд оролцож, “Sundance” олон улсын кино наадмын улаан хивсээр алхжээ. Энэ тухай “Los Angeles Times” сайтад ”Энэ бол зүгээр нэг бүргэдчин охины түүх бус хүчит охины гайхамшигт түүх” хэмээн онцолж, томоохон нийтлэлийг зориулсан байна.  “Хыран 2014” бүргэдийн баярт анх удаа эмэгтэй бүргэдчин оролцож, түрүүлсэн явдал нь олон улсын анхаарлыг ихэд татсан. Энэ үеэр 72 бүргэдчинг тэргүүлсэн 13 настай Н.Айшолпан охин Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, “The Eagle huntress”  хэмээх баримтат киноны гол дүрийг бүтээсэн юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан