Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-д төлөх их өрийг нь чөлөөлсөн 10 улс орон

Социалист систем оршин тогтнож байхад хуучин Зөвлөлт холбоот улс түнш орнууддаа дэмжин цэрэг, эдийн засгийн асар их тусламж дэмжлэг үзүүлж байсан нь хуримтлагдаад шинэ Орос гүрэн дэлхийн улс орнуудаас асар их авлагатай үлдсэн. Гэхдээ зарим улс орон төлөх чадаргүй байхад зарим нь шилжих рубль зэрэг төлбөрийн хэлбэр, нөхцөл дээрээ санал нийлэхгүй байсан нь ч бий. Ингээд ОХУ дэлхийн улс орнуудаас авал авлагаа ээлж дараалан чөлөөлсөн нь бий. Аль улсын хэдий өрийг чөлөөлсөн бэ.
Хамгийн их өрийг нь чөлөөлсөн 10 орны тоонд Монгол Улс орж байна.

Кубын 31,7 тэрбум ам.доллар


Шинжээчдийнхээр бол  энэ өрийг Кубээс хэзээ ч авахгүй өнгөрөх ёстой  гэнэ. Энэ бол ердөө АНУ-ын бөөрөнд зөвлөлтийн байр суурийг бэхжүүлэхэд л зарцуулсан.

Иракын 21,3 тэрбум ам.доллар

Энэ өрийг хоёр тасалж чөлөөлсөн. 2004 онд 9,5 тэрбумыг, 2008 онд 12 тэрбумыг чөлөөлжээ. Хоёр дахь удаа чөлөөлөхөд эхний чөлөөлснөөс хойш буюу 2004 оноос хойш хуримтлагдсан өр бас орсон.

Африкийн орнуудын 20 тэрбум доллар

Ахдүүгийн тусламж гэж олгосноос үүссэн энэ өрийг 2008 онд бөөнөөр нь чөлөөлсөн.

Монголын 11,1 тэрбум доллар


2003 оны арванхоёрдугаар сард 98,5 хувийг нь чөлөөлсөн бол үлдсэн 174,2 сая долларын өрийг 2016 оны нэгдүгээр сард чөлөөлсөн. Одоо Монгол Улс зөвхөн 3,8 сая долларын өртэй үлдсэн.

Афганистаны 11 тэрбум доллар

Зөвлөлтийн цэргийн зэвсэг, техник худалдсаны энэ өрийг 2006 онд чөлөөлсөн.

Умард Солонгосын 10 тэрбум доллар

ОХУ өөрийн түнш Умард Солонгосын өрийг хамгийн сүүлд 2012 онд чөлөөлж одоо нэг тэрбум долларын өр үлдсэн.
 
Сирийн 9,8 тэрбум доллар

Нийт 13,4 тэрбум долларын өрөөс 2005 онд 9,8 тэрбумыг нь чөлөөлсөн.

Вьетнамын 9,53 тэрбум доллар

Путины үед гадаадын өрөөс хамгийн түрүүнээ эдний өрийг 2000 онд чөлөөлсөн. Тэр үед Вьетнамын нийт өр 11,03 тэрбум байснаас үлдэгдлийг 2022 онд төлөхөөр үлдээсэн.

Эфиопийн 6 тэрбум доллар


Нийт 6 тэрбум долларын өрөөс 2001 онд 4,8 тэрбумыг нь чөлөөлж дөрвөн жилийн дараа 1,1 тэрбум долларыг нь бас чөлөөлж бараг дуусгасан.

Алжирын 4,7 тэрбум доллар

2006-2007 онд чөлөөлж дуусгасан. Оронд нь Алжир оросын бүтээгдхүүнийг их хэмжээгээр худалдан авах үүрэг хүлээсэн.

Сүүлийн жилүүдэд 2012-2014 онд Умард Солонгос, Кубээс гадна Киргизийн 599 сая, Узбекийн 865 сая долларын өрийг бас чөлөөлсөн байна.
ОХУ ингэж 2000 оноос хойш гадаад орнуудас авах ёстой байсан 140 тэрбум долларын өрийг чөлөөлжээ.

Орос яагаад гадаад орнуудын өрийг чөлөөлдөг вэ

“Бид өөрсдөө ийм их мөнгөтэй юм уу” гэж шинжээчид гайхдаг.
Өмнө нь Орос Их-20-ийн гишүүний хувьд өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх сонирхолтой байлаа. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын хүрээнд нэр хүндээ өсгөх сонирхол байсан гэж Сангийн сайд асан Алексей Кудрин хэлж байна. Одоо бол ийм орчин байхгүй.

-Өр чөлөөлөх бүрт Куба, Никарагуа ч юм уу, Умард Солонгост оросын компаниуд нэвтэрч ажиллах таатай боломж бүрдэж байгаа гэж Гайдарын нэрэмжил хүрээлэнгийн Михаил Хромов хэлээд, гэхдээ өр чөлөөлсний дараа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээд нөхцөл байдал сайжирсан жишээ нэг ч харагдахгүй байна гэсэн байна.
Өөр нэг зүйл бол хуучин ЗХУ-ын үеийн өр төлөгдөх найдвар бага. Ялангуяа Куба, Никарагуад энэ хамаатай.

Энэ талаар оросын иргэд ингэж хариулж байна.
-Ийм их авлагаа  манай орон чөлөөлөөд байх нь зөв үү?

Театр киноны жүжигчин Михаил Державин:

-Энэ нь манай төсөвт нэг их хүндрэл учруулахгүй бол чөлөөлөх нь ч яахав дээ. Манай улсын удирдагчид ухаантай хүмүүс болохоор энэ бүхнийг нарийн тооцож байгаа байлгүй дээ.

ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн захирал Константин Затулин:
-Өөрийгөө хайрлуулахын тулд бага зэргийн заль байх хэрэгтэй л дээ. Одоо бол төлөх чадваргүй бол Узбекийг өрөө төл гэж шаардах хэрэггүй. Харин Белорус зэрэгт бол хориг тавихад гэмгүй.

Санкт –Петербургийн их сургуулийн улстөрийн тэнхимийн эрхлэгч Ольга Попова:
Бид их өртэй ч гэсэн сайн хөршийн харилцаатай орнуудаа дэмжих ёстой. Энэ тийм их үнэ цэнэтэй гэж үү.

Дуучин, багш, жүжигчин Владимир Винокур:
Узбек бол Дундад азийн манай хөрш, Өрийг чөлөөлөх нь зөв гэж би бодож байна. Манай эцэг “хүмүүст туслаад хариу бүү нэх” гэдэг байсан. Үр дүн нь заавал гарна.

Краснодарын хязгаарын депутат Николай Петропавловский:
-Өр чөлөөлнө гэдэг христианы уламжлалт ажил.  Яахав улс орны удирдагчийн хувьд энэ бол шашин биш л дээ. Ямар ч тохиолдолд бид мөсөн уулын оройг л хардагаас биш усан дор юу байгааг нь мэддэггүйтэй адил ийм шийдвэрийг шүүн хэлэлцэж төрийн бодлогыг шүүмжлэх нь таагүй зүйл.
 
Эрчүүдийн сүмийн ламтан эцэг Геронтий:
Өнөөгийн нөхцөлд Орос холбоотнуудынхаа өрийг чөлөөлөх хэрэгтэй. Шашны үүднээс авч үзвэл биднийг сэтгэл зүрхнээсээ хайрлаж хүндэлж байгаа нөхцөлд өрийг нь чөлөөлж чаддаг байх ёстой.

0 Сэтгэгдэл
Үнэхээр сайхан сэтгэлтэй, өгөөмөр ард түмэн юмаа.
orsuudad bid tuslasaar l bgaa shu de shine orsuud odoo ovoo uhaarch bgaa bololtoi sain hurshuud heveere shu dee gj boddog,gehdee sanaand hurtel gunzgii bish tur zasgaasa barij bgaa bodlogooso bolod, ternees bish neg ivan-bat 2 bol amrhan uchraa ololtsono shu de saihan aan
neere kanad ruu vizgui zorchdog boloh talaar tur zasag yum bodno bgaa, yagaad bid uul uurhai ene ter deer hungult davuu erh ene ter edluulchee adilhan nuhtsul shaardaj bolohgui gj
Kanad ih ashig abch baigaa . Mongoliin biz guy bolgoh heregtei.
ОХУ-д төлөх их өрнөөсөө чөлөөлөгдсөн 10 улс гэвэл ойлгохоор байна. Гарчиг чинь толгой эргүүлээд байна.
ОРОС УЛС ИХ БУЯН ХИЙЖ ЯВАА УЛС ЮМАА.
МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ОДОО ОРОСУУДАД ТУСЛАХ ЦАГ ИРЖ ДЭЭ. АЯГАНЫ ХАРИУ ОДОР ТОО АГТЫГ ХАРИУ ХЭЗЭЭ ГЭДЭГ БИЛЭЭ... ТЭР ТОМОР ЗАМЫГ НЬ ОРГОН ООР НЬ ТАВИАД. ЭРДЭНЭТ ЫН ТООЦООГ НЬ ХИЙЖ МОНГЫГ НЬ ОГООД.АСГАТЫН МОНГОН ОРДЫН АСУУДЛЫГ ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ГАЦУУРЫН ОРДЫГ АВАХГААД БАЙГАА КАНАДУУДАД ТА НАР ОРОСТОЙ ТОХИРОЛЦ ЭСВЭЛ КАНАД УРУУГАА ВИЗГҮЙ БОЛГО ГЭЖ САНАЛ ТАВЬЦААЯ.МОН ТАРИА БУДАА оростой нийлж ТАРЬЖ ЯДАЖ ДОТООДОО ХАНГАМЖААР ЮМ
Yasan ch tcairdaggui ih ur veeeeeee
Хамгийн их уншсан