Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгэвч худалдаалдаг автомат дэлбэлэх гээд өөрөө амь алджээ

Германы Шёппинген хотод 29 настай нэгэн эр бэлгэвч худалдаалдаг  автомат дэлбэлж мөнгийг нь авахаар  гар хийцийн бөмбөг бэхлээд машиндаа нуугдахаар гүйсэн боловч амжсангүй, хаалгаа хааж амжаагүй байхад нь бөмбөгний хэлтэрхий толгойг нь оносноор хүнд шархадсан байна.

Түүний хамтрагч дээрэмчид нь эмнэлэгт хүргэсэн боловч амьд гарч чадсангүй. Тэд нэгнийгээ шатнаас унасан гэж хэлсэн ч сэжигтэй санагдсан учир цагдаа дуудсан байна. Хэрэг болсон газар худалдааны автоматын хэсгүүд, бөөн мөнгө бэлгэвч  тархаж цацагдсан байжээ.
Цагдаагийн гэмт этгээдүүдийг саатуулан байцаахад тэд худалдааны автомат дэлбэлснээ хүлээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан