Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аяга шар айрагнаас болоод нөхрийнхөө чихийг тас хазжээ

Америкийн Миннесота мужийн Сент-Клауд хотод хууль сахиулагчид шар айраг ууж байгаад сүүлчийн аяга шар айргаа хэн нь уухаас болж нөхрийнхөө чихийг тас хазсан нэгэн эмэгтэйг саатуулан баривчилсан байна.

Цагдаагийнхан тэдний гэрт дуудлагаар очиход чихээ тас хазуулж биедээ гэмтэл авсан эр, ундуй сундуй тавилга, цусны толбо, шалан дээр тасарсан чих хэвтэж байсан гэнэ.

Гэрийн эзэн эр эхлээд гудамжинд танихгүй нэгэн эртэй зодолдож байгаад чихээ таслуулсан гэж батлах гэсэн болов ч дараа нь сүүлчийн ганц аяга шар айргаа хэн нь уухаас болж эхнэртэйгээ муудалцсан, эхнэр нь тэгээд чихийг нь тас хазсаныг мэдүүлсэн байна.

Цагдаагийнхан түүний эхнэр 37 настай Жейми Элродаас мэдүүлэг авах гэсэн боловч тэр нь согтуу, болж өнгөрсөн зүйлийн талаар юу ч мэдэхгүй, тэр бүү хэл нөхрийнхөө чихийг тас хазсанаа ч мэдэхгүй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан