Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016.01.29.

Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашин  нийлүүлэх:

Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2016/ХААА-Б/31    
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь: Эрх бүхий тендерт оролцогчдоос /Баянхонгор аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашин /- нийлүүлэх  тухай  цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул ww.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 / тавин мянган төгрөгийг/ цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж нь 76.000.000 сая төгрөгөөс багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Сүүлийн жил /2015/-оны санхүүгийн тайлан дахь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө /мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дансны авлагын нийлбэр/-ийн хэмжээ 57.000.000 сая төгрөгөөс багагүй эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй байх ба энэ хэмжээний зээлийн эх үүсвэрийг шууд авах боломжтойг нотлох баримт ирүүлэх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 онууд
Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн гурван жил /2013, 2014, 2015 онд энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх гэрээтэй ижил төстэй нэг гэрээг гүйцэтгэсэн байх бөгөөд түүний үнийн дүн нь 95,000,000 төгрөг болон түүнээс дээш байна.
Тусгай зөвшөөрөл  ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 1.700.000/нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Баталгааны хүчинтэй байх хугацаа: 2016 оны тавдугаар сарын 3-ны  өдөр дуустал байна.
Үнийн саналыг [ 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 11 цагаас өмнө www.meps.gov.mn сайтаар  ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [ 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 11цаг 30 минутад  нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар
(нэг давхрын  116 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн С.Рэнцэнбямбаас авах буюу  , 70443224 , 88295091 утсаар холбогдоно.)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан