Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хоёр дахь Ганнибал”-ыг барихад тусалсан тэнүүлчин 140 мянган доллараар шагнуулна


Америкийн шоронгоос нэгдүгээр сарын 22-нд хоёр нөхрийн хамт  оргосон “Хоёр дахь Ганнибал Лектор” хочтой, онц аюултай гэмт хэрэгтнийг барихад хууль сахиулагчдад тусалсан америкийн ороно гэргүй эр 140 мянган долларын шагнал хүртэх болжээ.

Америкийн Сан-Францискогийн иргэн орон гэргүй 55 настай Мэтью Хэй Чапмен гэмт хэрэгтнийг цагдаагийн газраас тараасан зургаар нь таниад унаж явсан машиных  нь дугаарыг цээжлэн хууль сахиулагчдад мэдэгджээ. Хууль сахиулагчид энэ мэдээллийн дагуу рээн сурвалжилж нэг хоногийн дараа баривчилсан байна.

Орон гэргүй эр шагналын мөнгөөрөө шинэ амьдралаа эхлүүлнэ гээд хагасыг нь Орегон мужид амьдардаг насанд хүрсэн хүү, охин, хоёр ачдаа өгнө гэжээ.
“Ганнибал Лектор” нь шоронгийн торон цонхыг хөрөөдөн, агааржуулах хоолойг нээгээд, газар доогуурх хонгилоор явж нөгөө байшингийн дээвэр хүрээд оргон зайлсан юм. Шоронгийн хуягууд түүнийг камертаа байхгүйг 16 цагийн дараа л мэдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан