Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинийн 1,2,3-ны өдрүүдэд цасан шуурга шуурна

2016 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-наас хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Тэгвэл сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна. Шинийн 1,2,3-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуургатай байх аж. Тодруулбал 4-9-ны өдрүүдэд хүйтний эрч нэлээд сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвийнхөн жолооч нартаа анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан