Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын иргэн Москвад дээрэм хийгээд баригдав


ОХУ-ын нийслэл Москва хотын Таганскийн дүүрэгт ОХУ-ын иргэн, Владимир мужийн оршин суугч 31 настай нэгэн эмэгтэй энэ хоёрдугаар сарын 7-нд "Перекрёсток" ахудалдааны төвд явж байхдаа "SONI XPERIA" гар утсаа үл таних нэгэнд  дээрэмдүүллээ хэмээн цагдаагийн тасагт хандсан байна. Эмэгтэй утасаа 20 мянган рублийн үнэтэй гэж мэдүүлжээ.
Цагдаагийн эргүүлийн ажилтнууд хэргийн мөрөөр эрэн сурвалжилж Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод оршин суух хаягтай 31 настай эрэгтэй эл хэргийг үйлдсэн болохыг илрүүлэн баривчилсан байна хэмээн оросын таганская-слобода.рф сайтад мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан