Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Угандад мөргөлдөөн гарлаа

Угандад цагдаагийн ажилтнууд эсэргүүцэгчид хоорондын мөргөлдөөнөөс үүдэн хэдэн 10 хүн бэртэж гэмтсэн үйл явдал болсон байна. Ройтерс агентлагийн сэтгүүлч мөргөлдөөний үеэр бэртсэн талаар хэвлэлүүд онцолжээ. Угандагийн нийслэл Кампала хотод сөрөг хүчний тэргүүн Кизза Бесигьегийн талыг баримтлагчид цагдаа нартай мөргөлдсөн байна.


Нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан ч жагсаал, эсэргүүцэгчид тараагүй юм аж. Тиймээс цагдаа нар цахилгаан бороохой ашигласан аж. Зарим сөрөг хүчний хүмүүсийг үймээн дэгдээсэн, нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэж, өдөөн турхирсан гэсэн шалтгаанаар саатуулжээ. Сөрөг хүчний удирдагч, идэвхтэн Уганда улсад шинэчлэл хэрэгтэй талаар тайван жагсаал хийж байсан байна. Гэвч ийнхүү жагсаал хяналтаас гарч цагдаа нартай мөргөлджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан