Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чинбатын “Ромео Жульетта” цахим цомог бэлэн болжээ

Өнгөрсөн онд Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар “Ромео Жульетта” жүжиг 19 жилийн дараа драмын тайзнаа авангард, постмодернизм урсгал чиглэлээр, шинэ өнгө төрх, шинэ тавилтаар амилж, жүжгийн баг бүрэлдэхүүнд залуу уран бүтээлчид түлхүү орж ажилласан. Жүжгийн хөгжмийн зохиолыг хөгжмийн зохиолч Б.Чинбат туурвиж, жүжигт зориулж цомгийн дайтай олон тооны хөгжим бичсэн билээ.

Тэгвэл тэрээр дээрх жүжгийн хөгжмүүдээ нэгтгэн цахим цомог гаргахаар зэхжээ. Эл цомогт “Ромео Жульетта” жүжигт зориулан бичсэн 13 хөгжим багтсан байна.  Цахим цомог дотоодод ringtone хэлбэрээр  hitone, hi-fi.mn-д байрших бол олон улсад itunes, city baby зэрэг 96 онлайн худалдааны дэлгүүрээр худалдаалагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан