Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анархистууд Грекийн телевизэд дайран оржээ


“Рубикон” байгууллагын  хэсэг анархист этгээд Грекийн олон нийтийн ERT радио телевизийн байранд дайран орж шууд нэвтрүүлэг явуулж байсан студид орон өөрсдийн мэдэгдлийг  дамжуулахыг шаардсан байна. Нөхцөл байдлаас болон мэдээний хөтөлбөр 11 минутаар тасалджээ.

Телевиз байгуулагдсаны 50 жилийн ойн өдрөөр Грекийн коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан  Лиана Каннелитэй ярилцлага хийж байх үеэр студид 20 хүн дайран орж ирсэн байна. Аргагүйн эрхэнд ярилцлагыг зогсоож оронд нь баримтат кино гаргахад хүрчээ.

Анархистууд өөрсдийн бэлтгэсэн мэдэгдлийг уншихыг шаардаж, сэтгүүлч уран бүтээлчидтэй зөрчилдөх үеэр телевизийн нэг ажилтан гэмтсэн байна. Цагдаагийнхан танхайчуудыг саатуулан Аттикийн цагдаагийн газарт хүргэжээ.

Анархистуудын “Рубикон” байгууллага үүний өмнө грекийн төрийн байгууллагуудыг эзлэхээр хэд хэдэн удаа оролдож, 2015 оны арваннэгдүгээр сард Афин дахь Германы Элчин сайдын яаманд дайрч орж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан