Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киргизэд эмэгтэйчүүдийн хэт даврагч бүлэглэлийн үүрийг илрүүллээ

Киргизийн хууль сахиулагчид тус улсын Өмнөл Ош мужийн  Кара-Суйскийн районд тус улсад хориглосон шашны хэт даврагч “Хизб ут-тахрир” намын дан эмэгтэйчүүдээс бүрдсэн бүлэг байсныг илрүүллээ хэмээн Ош мужийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жениш Аширбаев мэдээлжээ.

“Эрэн сурвалжлах тусгай ажиллагааны үеэр нэг байшинд хэт даврагч, алан хядах ажиллагааны агуулгатай материал бүхий 16 эмэгтэй байсныг илрүүлсэн” гэж тэр хэлсэн байна.

“Эмэгтэйчүүд өөрсдийгөө лалын тухай ном уншиж судалж байсан гэж байгаа ч нөхцөл байдлыг судлахад хэт даврагчдын  шинжтэй бүлэглэл болох нь тогтоогдлоо” гэж тэр хэлжээ. Одоогоор эмэгтэйчүүдийн гурвыг нь баривчлан саатуулаад нөхцөл байдлыг нарийвчлан мөрдөн шалгаж байгаа юм байна.

“Хизб ут-тахрир” нам гэдэг нь Ферганы хөндийн нутаг дэвсгэрт “Лалын халифат” байгуулахыг эрмэлзэж энэ бүсийн орнуудад ажилладаг, албан ёсоор хориглосон нам, бүлэглэл юм байна.
Киргизийн Дотоод хэргийн яамны мэдээгээр хэт даврагч, алан хядагч энэ байгууллага сүүлийн жилүүдэд өөртөө хүмүүсийг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор элсүүлдэг болжээ. Киргизээс  Сири, Ирак руу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр 508 хүн явсны дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байна.

0 Сэтгэгдэл
ХАЛИФАТЫН АЛУУРЧИД ХАЖУУХАНД ИРЖЭЭ МОНГОЛЧУУД АА. СЭРЭМЖЛЭГТҮН
Хамгийн их уншсан